Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Осол болсон шалтгааныг тодруулах мэргэжлийн байгууллагын дүгнэлт үдээс хойш эцсийн байдлаар гарна. /Лабораторийн шинжилгээ, усны шинжилгээний хариу, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийгдсэн үү, геотехникийн судалгаа хийлгэсэн байсан уу гэх мэт/ Урьдчилан байдлаар компанийн үйл ажиллагаатай холбоотой байна гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.
Өмнө нь бас нэг осол гарч хүний амь нас эрсдсэн уурхай юм билээ. Зайлшгүй тус компанийн үйл ажиллагаанаас болж осол гарсан гэсэн эцсийн дүгнэлт гарвал тухайн компанийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. Мөн компани болон компанийн удирдлагатай холбоотой асуудал яригдана, арга хэмжээ авна. Сая Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Тусгай зөвшөөрөлтэй нийт компаниудад хяналт шалгалт хий гэсэн үүрэг өгөгдсөн.
- "Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайн хана эгц доошоо ухсан байдал харагдаж байна лээ. Ингэж ухах нь зөв үү?
- Мөргөцөг, догол гаргаж явсан. Сая нуралт өгсөн учраас тэр догол харагдахгүй байна гэж компанийн зүгээс тайлбарласан. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг шалгаж байгаа.
- Эко алтан заамар" ХХК-ийн зүгээс газар хөдлөлтөөс болж осол гарсан гэсэн тайлбарыг хийж байна лээ. Энэ үндэслэлтэй юу?
- Тухайн компанийн зүгээс лавлагаа авсан юм билээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич н.Дэмбэрэлийн гарын үсэгтэй лавлагааг харвал 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 22:45 минутад уурхайн координатарт 4,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Гэхдээ осол болсон хугацаа нь маргааш нь буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчимд болсон. Тэгэхээр газар хөдлөлтөөс болж уурхайд осол гарсан гэж үзэх нь үнэмшилгүй байна л даа.