СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-06

ШУУД: М.Мөнхбаатар: Тодорхойгүй машинууд байнга араас дагаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эсрэг хийсэн мэдэгдлийн эсрэг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий прокурорт гомдол гаргажээ

"Монголын зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

Монгол улсын үндсэн хуулийн 16-ын 14 дэхь хэсэгт зааснаар "Иргэн шүүх шударга шүүхээр шүүлгэх эрхтэй", 16-ын 49 дэхь хэсэгт "Монгол улсын эрх бүхий албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайдууд шүүхийн үйл ажиллагаанд ямарваа нэг байдлаар оролцохгүй байх үүрэгтэй" гэж заасан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөр болон өмнөх өдрүүдэд ч хийсэн мэдээллийнхээ үеэр "Шүүгч нар хэрхэн шийдвэрлэхийг харъя", "Сэтгүүлч та нар хараарай", "Бид анхааралтай ажиглаж байгаа" гэх мэтээр шүүгч нарт дам бусаар нөлөөлж байна. Энэ бол Үндсэн хуульд заасан хувь хүний эрхийг зөрчиж байна гэж бид харж байна.

Бид Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулах, шүүхийг хараат бусаар ажиллаач ээ гэх үүднээс энэхүү хоёр хуудас гомдлыг хүргүүлж байна. 

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь өөрөө шүүхийн хараат бус байдлыг хангах ёстой газар. Өнөөдрийн байдлаар манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ сэтгэл санааны хүнд дарамтанд байна.

Хяналтын камер 14 хоногийн хугацаатай бичдэг. Таны хэлж ярьж байгаа зүйлийг нотлох боломжгүй гээд л хэргийг хаачихдаг.

Хэдхэн цагийн өмнө Л.Оюун-Эрдэнэ сайд Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох болсноо хэлж байна.

Яаж онц байдал зарлах гэж байгааг үнэндээ би ойлгохгүй байна. Үйл ажиллагаанд нь доголдол бүү үүсгээсэй. Бараа бүтээгдэхүүнээ худалддаг, олон улсын компанитай хамтран ажилладаг процесс нь зогсчих вий дээ гэж болгоомжилж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.