Бүгд Найрамдах Чех улсын Здехов хотын иргэн Михал Прасек байшингийнхаа арын хашаанд есөн настай арслан өөр нэг эрслэн тэжээдэг байжээ.
Гэтэл торонд тэжээдэг арслан эзнээ барьж идсэнийг аав нь олсон байна.
Прасекын аав хүүгээ олоход арслангийн торон дотор амиа алдсан байдалтай байжээ.
Тэр даруй цагдаа дуудаж, арслангуудыг торонд нь буудаж хороожээ.
Михал Прасек нь 2016 онд анх арслан тэжээхээр худалдаж авч, өнгөрсөн жил эрслэн нэмж тэжээх болжээ.
Арслангуудыг зориулалтын бус торонд тэжээдэг байсан нь хөршүүдийнх айдсыг төрүүлж, санааг нь зовоосоор ирсэн аж.
Хууль бусаар амьтан тэжээсэн хэргээр торгуульж байсан удаатай гэнэ.
Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн оны зун дагуулж явсан арслан нь унадаг дугуйтай мөргөлдөж автозамын осол гарч байсан гэж Здехов хотын захиргаа мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com