СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-06

Хотын удирдлагуудад зоригтой ажиллах нэг жил үлдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Цэнд-Аюуш

Иргэдээ ая тухтай, аз жаргалтай байлгах Улаанбаатар хотын ажил улс төрийн золиосоор багагүй хугацаанд гацлаа. Өөрөөр хэлбэл, хотын удирдлагыг огцруулж, шинэ даргатай болгох асуудал олон сарын турш өрнөж, эрх баригчдын зөрчлийн нөлөөгөөр ажил дорвитой явсангүй. Үүний эцэст, нийслэлийн дарга нарыг өөрчилж, гүйцэтгэх засаглалтай гар нийлэх багаар хотоо удирдуулахаар болов. Тодруулбал, . Үндсэндээ сонгуулийн жил хаяанд тулж, бүтээн байгуулалт хийх хоёрхон улирал л үлдэв.

Нийслэлийг агаар, хөрсний бохирдол, түгжрэлээс ангижруулж, дэд бүтэц бүхий дагуул хотуудтай болгох хүлээлт олон жил үргэлжилж байна. Харин энэ хүлээлтийг эцэс болгох эсэх нь хотын одоогийн удирдлагуудаас хамаарна. Тэдний эрс шийдэмгий, зөв зорилттой төлөвлөгөөнөөс бүр ч их хамаарна. Одоогоос 4-5 жилийн өмнө автомашины улсын дугаарын хязгаарлалт хийж, кондукторгүй автобустай болох талаар сураг дуулдаж эхлэхэд олон нийтийн шүүмжлэл хүчтэй өрнөж байсан. Тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүлийг харааж, зүхэх нь ч олон байв.

Харин одоо ийм шийдэл гар гасанд нь иргэд талархаж байна. Ийм л зоригтой, шийдэмгий алхам хотод үгүйлэгдэж байгаа. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, шүүмжлэл, хүндрэлээс эмээлгүй ажлаа хийхийг хотын шинэ удирдлагуудаасаа хүсье.

Тэд ч ажлаа авах үедээ ингэж ажиллах талаараа хэлсэн байдаг. Тодруулбал, . Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагыг эх лүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлийн барьж ирсэн зарим уламжлалт арга барил, бодлого шийдлийн тогтолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө. Нийс лэ лийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудалд хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана” гэсэн юм.

Мөн нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ. Улаанбаатар хотод эрх зүйн нэн таатай орчин хэрэгтэй байгаа. Хотын дүүргүүд сумын статустай адил байдаг. Гэтэл бодит нөхцөлд дүүргүүд аймгуудаас ч их хүн амтай болчихсон байна. Тиймээс төрийн болоод нийгмийн үйлчилгээнүүдийг хорооны иргэдэд хүргэхэд нэн бэрхшээлтэй болчихсон. Энэ нь олон тулгамдсан асуудлыг бий болгож байгаа. Хүн амын механик өсөлттэй холбоотойгоор манай хотод оюуны, ажиллах хүчний төвлөрөл бүрдсэн. Гэхдээ үүнийг бид давуу тал болгож чадахгүй байгаа. Харин ч эсрэгээрээ бидний сул тал болчихоод байна. Учир нь, нийгмийн харилцаанд олон хүндрэлийг араасаа дагуулж байна. Энэ сул талаа хэрхэн давуу тал болгох вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Хотын хөгжилтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд, ерөнхий концесс цаашдаа Улаанбаатар хот яаж хөгжих ёстой вэ гэдгийг эхлээд ухаж ойлгох хэрэгтэй. Нүдэнд харагдаж байгаа эдгээр
асуудалтай нь тэмцэх биш үндэс, сууриар нь асуудлыг нь шийдэх тал руу бодлого гаргаж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, ажилгүйдэл, замын түгжрэл гэж явсаар золбин нохой дээр очдог. Энэ бүх асуудлыг улс, нийслэлийн төсвийн эх үүсвэрээр шийдэх гэж 27 жил зүтгэлээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Тиймээс бид Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй. Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлага руу Улаанбаатар хотын хөгжлийг дөхүүлж, орчин үеийн смарт хотын хөгжлийн төлөө бүгд ур ухаанаа уралдуулах ёстой” гэсэн байдаг.

Тэдний ийн хэлснээр ажил өрнөвөл мэдээж хотын хөгжил нүдэнд харагдахуйц болж, ард иргэд бухимдалгүй, нийгэм эрүүлжиж, ирээдүй гэрэлтэнэ. Гэхдээ шинэ дарга нар, тэдний багийнхан хэлсэн шигээ ажиллавал шүү дээ. Тиймээс дарга боллоо гэж уужралгүй, хэлснээ ажил хэрэг болгохыг хотын шинэ удирдлагуудаас дахин хүсье.

МАН 2016 оны сонгуульд орон даяар тэр дундаа нийслэлд үнэмлэхүй олонх болж ялалт байгуулсан. Ингэхдээ нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын дэвшүүлсэн “Аз жаргалтай Улаанбаатар хот” хөтөлбөрийг баталж, томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал, дүүргүүдэд “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулах, дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлэх, Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын орчимд “Аэро сити” хот байгуулах зэргийг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг үргэлжлүүлж, нийслэлээ хөгжүүлмээр байна. Бүгдийг нь нэг жилийн хугацаанд хийж амжихгүй ч Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж байгуулах “Аэро сити” дагуул хотын ажлыг яаравчлуулах, Налайхын замын шинэчлэл болоод “100 айл” гэх мэт түгжрэлд нөлөөлдөг томоохон худалдааны төвүүдийг хотын төвөөс нүүлгэх зэргийг нэн яаралтай шийдвэрлэмээр байна. Ингэж чадвал нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл, агаарын бохирдол буурахад нөлөөгөө үзүүлэх билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.