МҮХАҮТанхимаас хоёр жил тутамд зохион байгуулдаг “LADY ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 18.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
Энэхүү арга хэмжээ улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, алдаршуулах, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилготой.
Тэргүүн шагнал "Гран При"-гаас гадна Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай, Экспортлогч Энтрепренер хатагтай, Орон нутгийн Энтрепренер хатагтай зэрэг 11 шагналыг гардуулдаг уламжлалтай.
2016 оны "Гран при" шагналыг Монполимет группийн Ерөнхий захирал Н.Мөнхнасан хүртэж байжээ