АНУ-ын Алабама мужийн нутаг дэвсгэрийг хуй салхи дайран өнгөрснөөс 23 хүн амиа алдсан тухай бид мэдээлсэн.
Цагт 250 км орчим хурдтай шуурсан хар салхины улмаас амиа алдсан хохирогчдын дунд нэг гэр бүлийн долоон гишүүн байсныг тогтоожээ.
Гэр бүлийн долоон хүний цогцос гэрийнхээ ойролцоогоос олдсон гэж холбогдох албаныхан дамжуулсан байна.
Хохирогчид 6-89 насных байсан ба тэдний дөрөв нь хүүхэд байсан гэжээ.
Уг гэр бүлээс ганц хүн эсэн мэнд үлдсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэх оршуулгын зардалгүй тул сайн дурын хандивын тусламж үзүүлэхийг орон нутгийн зөвлөлөөс иргэдэд уриалсан байна.
Алабама мужийн Ли Каунти суурингийн мөрдөгч Билл Харрисын хэлснээр шуурганы дараа найман хүн сураггүй алга болсон тул амиа алдсан хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй.
Эх сурвалж: www.bbc.com