СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МАН-ын ам, ажил нь зөрж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.Жанцан

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиас хойш 2.7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд УИХ-д үнэмлэхүй олонх болж 65 суудал авсан МАН төрийн жолоог хэрхэн атгав, ямар ямар ажил амжуулж амлалтаа биелүүлэв гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Үүний хариултыг улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал түвэггүй өгч байгаа юм. Тэд өнгөрсөн хугацаанд хувийн болон хамаарал бүхий этгээдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эрх мэдэл албан тушаалд хүрэхийн төлөө тэмцлээ. Одоо ч энэ тэмцэл үргэлжилж халаа сэлгээ хийх, огцор гэж шаардсан операци Монголбанкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророор үргэлжилж байна. Тэгэхээр УИХ улс орны өмнө тулгамдсан асуудал шийдэхээс илүү халаа сэлгээ, томилгоо л ярьж ирсэн гэхэд хилсдэхгүй. Үүнийг МАН-ын сонгуулийн амлалт, хоёр Засгийн газрын хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа бодлого лавтай батална. МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтаа хөгжинө” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөртөө 316 зүйл заалт бүхий ажил төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 35 зүйл заалт буюу 11 хувийн биелэлттэй байна. Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгууль болох 1.3 жилийн хугацаанд тэр амлалтуудаа биелүүлж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь МАН дотроо “60 тэрбум”, “ЖДҮ”-чин гэсэн хоёр бүлэгт хуваагдаж нөгөө л эрх мэдлийн төлөөх тэмцэл, талцал нь УИХ-аас хальж орон нутагт бүх шатны байгууллагад хүрээд буй билээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн бүхий л зүйл заалтыг биелсэн, биелээгүй гэж харьцуулж бичвэл овоо зузаан роман болох буй за. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг хэдхэн зүйлээр танилцуулъя.

МАН-ын мөрийн хөтөлбөр нь:

  • Бид хамтдаа
  • Иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргаж
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засаж
  • Тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна хэмээн эхэлдэг.

Үндэсний статистикийн хорооны судал­гаагаар . Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.4 хувиар өссөн. Энэ нь дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байсантай холбоотой. Гэвч уг өсөлт иргэдийн амьдралд төдийлөн орж нөлөөлөөгүй. Үүнийг эдийн засагчид зөвхөн өсөлтийн том тоо иргэдийн амьжиргааг илэрхийлэхгүй. Эдийн засгийн салбар бүрийн нарийвчилсан судалгаа, системээр тооцож байж эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөв гэдгийг тогтооно хэмээн тайлбарлаж буй юм.

Монгол Улс 2019-2024 онд нийт 12 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Гэтэл Засгийн газар, Монголбанк дээрх өрийг дарах хуримтлал бий болгох, гадаад валютын нөөцийг нэмэх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг эдийн засагчид шүүмжилдэг. Одоогийн Сангийн сайд ” хэмээн мэдээлсэн. Тэгвэл хугацаа нь тулсан өрөө өөр бонд гаргаж төлсөн. Нэг ёсондоо өрийг өрөөр дарсан гэсэн үг. Үүнээс гадна .

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 2017 оны есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад У.Хүрэлсүхийн талд кноп дарсан 33 гишүүн ба тэдний эсрэг зогссон 32 гишүүнээр хоёр хуваагдсан. Ийнхүү “60 тэрбум”, “ЖДҮ”-чин хэмээн талцаж төрийн ажил гацсан. Уг талцал улам даамжирч УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын ирц бүрдэж хуралдаж чадахгүйд хүрсэн билээ. Иймд УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан есөн удаа тасалдсан. Энэ нь монголын парламентын түүхэнд байгаагүй төрийн гацаа болсон юм. Тэгэхээр төрийн дампуурлыг засах бус улам бүр дампууралд хөтөлжээ. Эндээс үзвэл МАН-ын мөрийн хөтөлбөр эхнээсээ л эвлэж бүтэхгүй “луу унжсан” иргэдээс нэхэл дагуулаад эхэлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.