Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх “KH apartment” орон сууцнаас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд “гэрч”-ээр мэдүүлэг өгөөд байсан 27 настай Г.Улсболд хэмээх залуу өнгөрөгч сарын 25-ны өдөр нас барсан байдалтай олдсон байна. Тэрбээр хэрэг гарсан өдөр “KH Apartment” барилгын 11 давхарт байсан гэх бөгөөд “Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм” гэх эрэгтэй хүний дуу мөн түүнийг эсэргүүцэж буй бүсгүйн дууг сонссон тухайгаа талийгаачийн ахад мэдэгдсэн байдаг.