СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-06

Ослын газрын усыг соруулснаас түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

 

Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн юм.

. Тиймээс 24 цагийн турш усыг соруулан өчигдрийн байдлаар усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна.

Мөн завь ашиглан карьерийн зайрмагдсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Ослын голомтод Онцгой байдал, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.