СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-06

Оюутолгойн ажлын хэсгийн мэдээллийг сонсов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Байнгын хорооны хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байлаа. Тиймээс ажлын хэсгийн явцын талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мэдээлэл өгсөн юм. Тус ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны гуравдугаар сард 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, ажиллуулсан байна.

Дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд нам, эвсэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд багтжээ. Дэд ажлын хэсгүүдийн тайланг өнгөрсөн оны зургадугаар сард нэгтгэсэн хэдий ч нягтлах, тодотгох шаардлагатай хэмээн үзэн өнгөрсөн наймдугаар сарын 28-нд албан ёсоор хүлээн авчээ. Тайланг нэгтгэн есдүгээр сард багтаан ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, саналуудыг нь авсан байна. Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлтүүдийг нэгтгэн арваннэгдүгээр сарын 30-нд ажлын хэсгийн тайланг эцэслэн боловсруулжээ. Ингээд арванхоёрдугаар сарын 3-нд Эдийн засгийн байнгын хорооны даргад тайлангийн хувийг хүргүүлж, уг тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан аж. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн ажлын хэсэг өнөөдрийг хүртэл хуралдаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч энэ үеэр хэлэв. Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь тайланд гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа бол зарим гишүүн нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. “ юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.