Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг авч дууссаны дараа ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид хэдэн мөчийн өмнө мэдээлсэн. Мөн холбогдогчдыг цагдан хорих саналаа НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлсэн бөгөөд хараахан шийдвэрлээгүй байсан талаар дурдсан.
Гэтэл албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ. Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.