СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-05

ШУУРХАЙ МЭДЭЭ: “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэрэг прокурорт бас буцлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын хэргийн шүүх хурал саявтархан болсон боловч, Прокурорт буцаах шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

"Стандарт" банкны зээлтэй холбоотой "Жаст" группийн Ш.Батхүүгийн хэргийг ч шүүх мөн Прокурорт буцаажээ. Үүнтэй холбоотой АТГ-аас шалгаж байгаа хэргүүдэд шүүхээс буцаах "чиглэл" баримталж байгаа гэх яриа гарчээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн хэрэгт Ш.Батхүүгээс гадна дээрх үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм.

Дээрх шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат даргалан явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг сая 20.00 цагийн үед дуусаж, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ. Эх сурвалжуудаас авсан хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүгч дүгнэсэн аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.