Дэлхийн шилдэг тоглолт: World's On Fire
Дэлхийн шилдэг тоглолт: World's On Fire

 

Эрхэм таны энэ үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангаараа домогт "The Prodigy" хамтлагийн 2011 оны World's On Fire тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Английн dance-electronic хөгжмийн гол төлөөлөгч болох домогт "Prodigy" хамтлагийн дуучин Кэйф Флинт өчигдөр өглөө Лондон дахь гэрийнхээ ойролцоо нас барсан тухай бид өнөө өглөө мэдээлсэн билээ. Энэ тухай мэдээг үзэхийг хүсвэл энд дарна уу.

The Prodigy хамтлаг

The Prodigy хамтлаг

Английн электроник хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болох The Prodigy хамтлаг нь 1990 онд байгуулагдаж байжээ. Тэд түүхэндээ MTV Video Music Awards-аас гурван удаа, Kerrang! Awards-аас хоёр удаа, MTV Europe Music Awards-аас таван удаа, Греммигээс хоёр удаа шагнал хүртэж байсан байна. 

Дэлхийн шилдэг тоглолт: World's On Fire

1991 онд тэдний гаргасан хоёр дахь Everybody in the Place сингл нь домогт Queen хамтлагийн Bohemian Rhapsody хит дууг давж жагсаалтыг тэргүүлж байсан юм. Тэд 1996 онд Firestarter дуугаараа америкт танигдсан байдаг. The Prodigy хамтлаг өнгөрсөн оны 11 сард долоо дахь студийн No Tourists цомгоо гаргасан ба гоцлол дуучин, бүжигчин Кэйф Флинт нас барснаар хамтлагийн цаашдын ирээдүй хэрхэн нь одоогоор тодорхойгүй боллоо. 

The Prodigy хамтлагийн World's On Fire тоглолтыг хүлээн авч үзнэ үү. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл