СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийнхан албадан авчирсан аж

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн тухайн үед /2012-2016 онд/ эрх барьж байсан Ардчилсан намын удирдлагууд Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын мэдлийн 49 хувийг Монголын талд худалдах шийдвэрийг будлиантуулж, хувийн компанид төрийн мөнгөөр худалдсан гэх "хардлага"-ыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэн тавьсан билээ.

2016 оны парламентийн сонгуулиар МАН дийлэнх олонхийн суудал авч засаглалын эрхийг авсан. Тухайн үеийн байдаг. Уг ялагдлыг Эрдэнэтийн 49 хувийг өмчлөн авсан талын хийсэн ажил байж магадгүй гэж "хардаж" байгаагаа ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн удаа хэлсэн.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан аж.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийг "Монголын зэс" корпорацид худалдсан хэргийг шийдвэрлэсэн гэх тухайн үеийн Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлтэй протоколыг улсын нууцаас гаргаж ил болгосноор 49 хувийг эзэмшигч талтай томоохон "дайн" эхлүүлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас "Монголиа коппер корпорейшн"-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас байцаалт авсан.

Гэхдээ энд нэг анхаарал татаж байгаа зүйл нь

Өнгөрсөн хугацаанд хангалттай "нууцлаг" хүн байж чадсан Б.Эрдэнэбилэгийг "тэр хүнийг нэг харчихаад үхэхэд гомдох юм алга" гэж нэгэнтээ Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан. 

Хууль хяналтынхны өмнө болоод хэвлэлийнхний өмнө өнөөдөр анх удаа гарсан Б.Эрдэнэбилэгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэх хэргээс гадна олны анхаарал татахуйц хэд хэдэн хэрэгтэй ч холбогдож байгаа аж. 

Энэ тухай мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.