Хэдхэн хоногийн өмнө Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд цугласан 43 дахь удаагийн Дуйсенкул Шопоковын нэрэмжит олон улсын боксын тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид маань амжилттай оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл манай эмэгтэй боксчид уг тэмцээний дараа Казакстан улсын Астана хотод олон улсын хамтарсан бэлтгэлд оролцохоор явсан юм. Манай баг бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч, багш: Б.Пүрэв-Очир, Н.Ганбаатар
48кг: О.Жаргалан
51кг: Б.Мөнгөнсаран, М.Энхжаргал, Л.Алтанцэцэг
54кг: М.Нандинцэцэг
57кг: Т.Болортуул
60кг: М.Намуун
64кг: У.Шинэцэцэг
69кг: Э.Эрдэнэтуяа
75кг: М.Мягмаржаргал нарын 10 тамирчин, хоёр дасгалжуулагч багшийн удирдлага дор хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байна.
Астана хотод Монгол, Казакстан, Украйн, ОХУ, Тайланд, Энэтхэг, БНХАУ зэрэг долоон улс арав хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж долоо хоногийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ нь энэ оны дөрөвдүгээр сарын 17-27 өдрүүдэд Тайланд улсад зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил бэлтгэл болж байгаа юм.
43 дахь удаагийн Дуйсенкул Шопоковын нэрэмжит олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг жинд "Ширэн бээлий" клубийн тамирчин ОУХМ М.Мягмаржаргал алтан медалийн төлөө Узбекстан улсын боксчин Мавлюда Мавлоноватай тулалдан алтан медаль хүртсэн тулааны бичлэгийг хүргэж байна.