СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ватикан дэлхийн хоёрдугаар дайны үеийн нууц архивыг дэлгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн Фашист үзэл сурталтнууд зургаан сая гаруй Еврей хүний аминд хүрсэн гэж үздэг. Энэ үеэр Католик сүм хийд Еврейчүүдийг аварч хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргээгүй гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн.

Энэ талаар Ромын пап Францис мэдэгдэж 1939-1958 оны хооронд бичигдсэн олон зуун мянган захидал, үг яриануудыг дэлгэн харуулснаар шүүмжлэлийг намжаана гэж үзэж байна.

Францис папын хэлснээр Ватиканд байрладаг бүх газар архивын баримтаа 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр дэлгэж олон нийтэд харуулна.

 

Ромын пап Францис

Дэлхийн хоёрдугаар дайны үед Ватиканыг тэргүүлж байсан Пио пап Адолф Гитлерийн эсрэг чимээгүй тэмцэж байсныг эдгээр баримтууд гэрчлэх юм байна.

 

Ромын пап 12 дугаар Пио 

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.