ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон Гүйцэтгэх захирал О.Орхон нарын баривчилгаатай холбоотой мэдээлэл өглөө
Б.Баатархүү "Эрдэнэтийн 49 хувийн холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтэй иргэд, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” компаний захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчирч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалган ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэлээ