Цагаан ордонд уригдсан зочид тусгай ахлах тогоочийн бэлдсэн тансаг зоогийн ширээг хүлээлтгүй. Засгийн газар түр зогсолт хийсэнтэй холбогдуулан ордны Төрийн хүндэтгэлийн зоогийн ширээ түргэн хоолоор дүүрэх болжээ.
Цагаан өнгийн сарнай, хятад маягийн чимэглэл, мөнгөн таваг бүхий хүрэн зандан ширээ MacDonald’s-ын Биг Мак сетүүдтэй зохицно гэж Ерөнхийлөгч Трамп сонгосон бололтой. Дональд Трамп үндэсний хэмжээний аварга Умард Дакота мужийн Bison хөлбөмбөгийн багийг шинэ долоо хоногийн эхэнд ордонд урьсан байна.
Зоогийн ширээ аварга бургерууд, шарсан тахиа, хачиртай талх, соусаар дүүрэн савнуудаар дүүрсэн байжээ. Трамп “бидэнд сайн тогооч нар бий, гэхдээ энэ удаа та нарт зориулж түргэн хоол бэлдсэн” хэмээн хошигнон инээжээ.
Ерөнхийлөгч Трамп 2019 он гарснаас хойш америк түргэн хоол сурталчилсан хүлээн авалт хэд хэдийг хийсэн байна. Тухайлбал Клемсон их сургуулийн хөлбөмбөгийн багийг Цагаан ордонд урихдаа америк брэндийг дэмжиж түргэн хоолоор дайлжээ.
Энэ удаад ч мөн үндэсний аварга багийг түргэн хоолоор дайлахдаа “Бид америк компаниудад дуртай, тийм биз” хэмээн уриалж, багийнхныг MacDonald’s-аа амтархан идэхийг хүссэн байна.
Эх сурвалж: www.cnn.com