СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-03-05

ШУУД: О.Баасанхүү: Эрдэнэт хотоос "Жи тайм"-д орж хохирсон 7000 хүн хэцүү байдалд байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Би Орхон аймгаас сонгогдсон гишүүн хүн. "Жи тайм" гэдэг нэг зовлонтой асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгааг сэтгүүлчид та бүхэнд дуулгамаар байна. Манай Эрдэнэтээс Жи таймд орж хохирсон 7000 хүн бий. Ж.Марат гэдэг хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу. /Бүгд найрамдах Казахстан улсын иргэн, Жи таймыг Монголд нэвтрүүлсэн хүн/

Улсын Ерөнхий прокурортой би одоо уулзах гэж байна. Жи таймын асуудлыг яаралтай шийдээч гэж хүсэх гэж байна. Боломж байгаа бол хүмүүсээ ажиллуулаач, боломж байхгүй бол хохирсон хүмүүсийн асуудлыг шийдээч...

Манай Эрдэнэт хотод хохирсон хүмүүс 7000 байна гэхээр Улаанбаатар хотод хэд ч байгаа юм билээ. Зарим хүмүүс сүлжээнд орж мөнгөө үрсэн, хохь чинь гэх мэт сэтгэгдэл бичдэг л дээ. Тийм бишээ. Ажлын байр алга, авилгачид нь ЖДҮ-г нь аваад идчихсэн ийм нийгэмд л амьдарч байна шүү дээ. 

Гэмт хэрэг хийсэн хүмүүс өнөөдөр "Би жижиг гэмт хэрэг хийсэн. Том хэргүүдээ шийд" гээд байх юм. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хэлбэрийн бүрэлдэхүүн гэж байдаг. Жи таймаас болж хохирсон хүмүүс маш хүнд байдалд орчихоод байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.