СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Бодьбаатар: Шашин шүтлэгт хүртэл бид шизоферинтай хандаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Янжмаа

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш, ЮНЕСКО-гийн 2005 конвенцийн олон улсын шинжээч, зөвлөх Ж.Бодьбаатартай ярилцлаа.

-Соёлын бодлого хэрэгтэй тухай таныг саяхан ярихыг сонслоо. Гэхдээ соёл улам бүр энгийн болж, улс төрөөс авахуулаад бүх зүйл соёл гэдэг ойлголтод багтдаг гэсэн үү?

-. Их урлаг гэх тодорхой төрөлтэй, нийгмийн дундажаас дээгүүр түвшний оюуны бядтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй улсуудын таашаадаг, тэдний хүрээний явцуу ойлголт байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед соёл урлагийн хүрээ нь өргөсөж, соёлгүй юм байхаа больсон.

-Байгууллагын соёл гэж хүртэл ярьдаг болсон?

-
. Компани өөрийн соёл тогтоосон байвал ирээдүйтэй компани гэж үзэх жишээтэй. Хуучин капиталист нийгэмд соёл яаж нэвтэрсэн ялангуяа бизнесийн хүрээнд нэвчсэн талаар судалсан. Олон улсын харилцаанд ч соёлын нөлөө их. Самуэл Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн”-ний онол нэг хэсэг их маргаан дэгдээж байсан.

Ерээд онд Америкийн социологич Фрэнсис Фукуяама бас “Түүхийн төгсгөл”-өөрөө анхаарал татаж, тэдний онол их нөлөөтэй байлаа. Эсвэл Жозеф Найгийн Зөөлөн хүчний бодлого байна. Олон улсын харилцааг хатуу, зөөлөн хүчний гэж ангилдаг. Хатуу нь цэрэг, эдийн засгийн арга бол зөөлөн хүчний гэдэг нь соёлоор өөрийн улс орны нэр хүндийг өргөх тухай ойлголт. Бизнесээс гадна бүх л амьдралд соёлгүй юм үгүй. Тэр байтугай 1980-аад оноос хойш хот төлөвлөлт хүртэл соёлтой холбогдох болсон. Төдийлөн үнэ цэнэгүй байсан газрын үнэлэмжийг нэмэхийн тулд соёлыг ашигладаг. Ингэхийн тулд тухайн дүүрэгт соёлын үйл ажиллагаа явуулдаг. Галерей нээх гэх мэтээр эхлээд уран бүтээлчид нь очдог. Хоол ууш, үйлчилгээний газрууд нээгддэг. Түүнийгээ дагаад орон сууц баригддаг гэх мэтээр соёлжоод ирэхээр тухайн газар нутгийн үнэ цэнэ ч өсдөг байна.

Хот төлөвлөлт архитектур соёлтой холбогдож байгаа энгийн жишээ хэлье. Соёлын бодлого судлалд Бильбаогийн нөлөө гэж ойлголт байдаг. Бильбао нь Испанийн хүнд үйлдвэрийн хот байсан. 1980-1990-ээд онд шинэ эдийн засгийн нөхцөл бий болонгуут хуучин үйлдвэрүүд нь хаагдсан. Хоосон орон зайд нь хотоо дахин төлөвлөх, хотынхоо нэр хүндийг өсгөх бодлого хэрэгжүүлсэн. Түүндээ соёлыг яаж ашигласан гэхээр Бильбаод орчин үеийн урлагийн музей нээсэн. Фрэнк Гери гээд Америкийн дэлхийд алдартай архитекторыг урьж ажиллуулсан. Хийцийн хувьд өвөрмөц алдартай барилга байдаг. Бильбао гээд соёл, нийгэм эдийн засгийн ямар ч нөлөөгүй хотод ийм музей байгуулагдахад гадаадын жуулчид олноор ирж, хүнд аж үйлдвэрийн хот соёлын үйлдвэрлэлээр (аялал жуулчлал) босч ирсэн.
Энэ үзэгдэл анх Бильбаод эхлээд, сүүлийн хорин жилд дэлхийгээр тарчихлаа л даа. .

-Зөөлөн хүчний бодлого гэснээс Хятадын дарга Ши Жиньпин Монголд айлчлахдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншсан нь соёлоор нь дамжуулж монголчуудын сэтгэлд хүрэх зөөлөн хүчний бодлогынх нь илрэл юм болов уу?

-Хятадын өмнөх зуун жилийг хятадууд өөрсдөө доромжлолын 100 жил гэж үздэг юм байна л даа. Өөрөөр хэлбэл хятадуудын хувьд түүхэндээ байгаагүй хэцүү цаг хугацаа байж. Аж үйлдвэр хараахан хөгжөөгүй, ядуу тариачин, соёлын хувьсгал хийсэн, иргэний дайн гарсан, Японы түрэмгийлэл, хар тамхины дайнд өртсөн. Өлсгөлөн нүүрлэсэн он жилүүд өнгөрчээ. .

2050 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг Хятад байхыг судлаачид тодорхойлж байна. Хятад цоо шинэ дэглэм зохиох амбицтай байгаа. Судлаачид янз бүрээр ярьж байна. Бүс зам гэж хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийг зарим судлаач түүхэн дэх хамгийн анхны аж үйлдвэрлэлийн олон улсын бодлого гэдэг. Урьд нь аж үйлдвэрийн бодлого үндэсний түвшинд яригддаг байсан юм байна л даа. Худалдааны бодлого бол олон улсын түвшинд байсан. Бүс ба зам нь дэлхийн түүхэнд анх удаа аж үйлдвэрлэлийн үндэстэн дамнасан олон улсын бодлого болж эхэлсэн гээд байгаа юм. Хаа байсан Африкт очоод зам харгуй барих жишээтэй. Барууныхны сүүлийн 200-300 жил хүн төрлөхтөнд хэвшүүлсэн чөлөөт зах зээлд тулгуурласан, .

Барууныхны сүүлийн 200-300 жил хүн төрлөхтөнд хэвшүүлсэн чөлөөт зах зээлд тулгуурласан, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан тогтолцоог Орос, Хятад хоёр нийлээд ШХАБ, Евро-Азийн нэгдэл бий болгоод, манайхыг хүртэл татаж оруулах гээд байна шүү дээ. Эд барууны орнуудын эсрэг тогтолцоог бий болгохдоо соёлыг чухалчилж байгаа.

-Нэг бүс нэг зам нь Монголын эзэнт гүрний үеийн Торгоны замаас санаа авсан шиг санагддаг?

-. Ази, Европ, өрнө дорныг холбосон худалдааны зам байсан. Худалдаагаар дамжиж бас соёлын харилцаа яваад байгаа юм л даа. Ислам, Христ, буддын харилцан адилгүй соёлууд хүртэл худалдаагаа дагаад уусдаг солилцдог. Одоо Бүс зам гээд байгаа боловч анх бас Торгоны зам гэдэг нэртэй байсан шүү дээ. Хятадын цаад санаа нь Бүс зам бол эдийн засгийн интеграчлалын бодлого.

юм. Ялангуяа Хятад зөөлөн хүчний бодлогодоо асар их ач холбогдол өгч, их мөнгө хаяж байгаа. Дэлхийн бүх том орнууд зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх гол институттай байдаг. Америк гэхэд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын хөтөлбөрөөр дамжуулж, улс орнуудад тэтгэлэг өгдөг. Франц гэхэд Аллианс франсайз гээд төвөөрөө дамжуулан франц хэлтэй соёлыг түгээдэг. Германууд Гёте хүрээлэнгээрээ дамжуулан герман соёлыг түгээдэг бол хятадууд Күнзийн институтээрээ дамжуулан соёлоо түгээдэг. Тухайлбал манайд Хятадын соёлын төв Шангри-Лад буюу хотын төв цэгт хамгийн үнэтэй байшинд байрладаг. .

-Соёлын шизоферин гэсэн онош онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Энэ оношийг Монголын өнөөгийн нөхцөлд тавьж болно гээд байв уу?

-Дарюш Шаеган гээд саяхан нас барсан, Ираны (Перс) мундаг философич байлаа. Тэр тав, зургаан хэлтэй. Персийн язгууртан айлын хүүхэд. Орос, англи асрагчтай байсан. Багадаа л олон хэлтэй болсон гэдэг. Исламын хувьсгалын дараа мань эр Парист амьдардаг байсан. Энэ хүний франц хэл дээр бичсэн номын гол санаа нь Персийн соёл буюу орчин цагийн Иранд тулгуурлаад Исламын ертөнц (Түрк, Ойрхи Дорнодын улсууд орж байгаа) өрнийн соёлын өмнө хүчин мөхөсдсөн нь шизоферин буюу тодорхойлоход түвэгтэй адармаатай нөхцөл байдал үүсгэдэг юм байна л даа.

Гэтэл дундад зуунд Европ хар тахалд нэрвэгдсэн, эртний Грекийн Аристотелийн номыг шатааж байхад тэр үеийн дэлхийн оюун санааны төв Багдад Ойрхи Дорнодод байсан. Уламжлалын хувьд Исламын соёлтой, түүнийгээ хадгалах хамгаалах хүсэл эрмэлзэл нь байдаг. Ирж байгаа цаг буюу орчин цаг нь ондоо байхыг шаарддаг. Яагаад гэвэл улстөрийн дэглэмээс авахуулаад яалт ч үгүй өрнийн загварыг авахаас өөр аргагүй болдог. Эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс, машин тэрэг хоол хүнс, амьдарч байгаа нийгэм нь капиталист буюу барууны соёлтой холбоотой байдаг. Энэ дунд ацан шалаанд ордог юм байна л даа.

Зарим судлаачид Иранд 1979 онд хувьсгал болж дэлбэрсэн шалтгааныг ч үүнтэй холбож тайлбарладаг. Иран хоёр туйлд хуваагдсан байсан. Ираны томоохон хотуудад барууныг дэмждэг, уламжлалт соёлоо хуучин хоцрогдсон гэж үздэг бол хөдөө орон нутагт дийлэнх иргэд ядуу зүдүү хэвээрээ. Шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл уламжлалт соёлоо хадгалдаг. Энэ хоёрын зөрчил явсаар сүүлдээ дэлбэрч, хувьсгалд хүргэсэн. Хааныгаа халаад, шинэ Ислам болсон. Энэ хувьсгалаас хойш үйл явцыг Шаеган социологийн болон соёлын талаас нь тайлбарласан юм л даа. . М.Молор-Эрдэнэ бол үүний радикал жишээ. Түүх гэж байхгүй, Чингис гэж байхгүй. Хэл бичиг ч байхгүй, Ц.Дамдинсүрэн гэж хэн ч биш ч гэж байх шиг. Юмыг дандаа туйлшруулж хардаг. Гэтэл нөгөө талд нь уламжлалаа буцааж сэргээх ёстой, бүх юмны үндэс монгол гэх гээд байдаг. Олон нийт энэ хоёр туйлд хуваагдаад тарамдаж байна. Социалзмын үед дараатай байсан бөөгийн шүтлэг итгэл үнэмшил буцаж сэргэж, шашин шүтлэгийн асуудалд хүртэл бид шизоферинтай хандаж байна.

-Тэгээд яах вэ, өрнийхийг ч дорныхыг нь аваад холимог хуурга шиг базаад, холиод амьдарч болдоггүй юм уу?

-. Бидний өдөр тутмын амьдралд соёл хамаатай. Англид соёл судлалын том дэг сургууль бий л дээ. Рэймонд Уиллимс тэргүүтэй судлаачид орчин цагийн аж үйлдвэржсэн Английн нийгэм дэх соёлыг судлаад, зөвхөн язгууртануудын төдийгүй харц ардын, ажилчин ангийн, залуусын гэх мэт соёл байна гэж үзсэн. Тэр тэнгэрт байсан соёлыг газарт буулгаж, “Соёл энгийн зүйл болох” тухай өгүүлсэн. Уушийн газарт очоод улстөрөө ярьдаг, хөгжмөө тоглодог, бүжиглэдэг. Хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байгаа хоол хувцас, хэлний аялга нь хүртэл соёл юм. Дээд доод соёлын хооронд таталцаан түлхэлцээн, сөргөлдөөн байна гэдэг асуудлыг дэвшүүлсэн.

Пьер Бурдьеө гээд францын мундаг социологич бий. Бидний амьдралыг тодорхойлж, хүрээлж байгаа бүх зүйлийг судалдаг. Түүнийгээ соёлын капитал гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл таны хаана төрсөн, ямар гарал үүсэлтэй байх нь ямар гэрт, хороололд өссөн ямар найз нөхөд, хөршүүдтэй байсан, ямар сургуульд сурсанаас таны соёлын капитал чинь өндөр байх эсэх нь шалтгаална. Идэж байгаа хоол, өмсч байгаа хувцас чинь таныг тодорхойлж байгаа гэсэн үг.
Тэр байтугай Түркийн судлаач Вэдат Милор “Хоолны дадал зуршил үнэлэмжээр чинь таныг улс төрийн ямар чиг баримжаатайг тодорхойлж болно” гэдэг. Хуучны элит соёлын цар хүрээ багасаад, урьд нь зэрлэг бүдүүлэг гэгддэг байсан тэр соёл буцаад ноёлогч соёлуудтай зиндаархах түвшинд очоод байгаа.

-Соёлын бодлого хэрэгтэй гээд байгаа. Манайх шиг дорнын мөртлөө өрнийн соёл дэлгэрсэн газар ямар бодлого хэрэгтэй вэ?

-Тэр газар тийм соёлын бодлого байна гэж тодорхойлох боломжгүй. Нэг загвар бусад газар таардаггүй. Бүх орон өөрсдийн онцлог, туулсан түүх, цаг үе улс төрийн бодлогоос хамаарч соёлын бодлогоо тодорхойлдог. Онолын түвшинд дөрөв, тав хуваадаг. АНУ-ын соёлын бодлого гэхэд зөвлөх туслах маягийн. Өөрөөр хэлбэл АНУ-д Төв Европт байдаг шиг Соёлын яам гэж байхгүй. Төрөөс нь соёлд бараг мөнгө гаргадаггүй. Томоохон хөрөнгөтнүүд нь соёлын байгууллагуудаа санхүүжүүлдэг. Гэтэл Франц мэтийн орон болохоор Соёлын яамтай. Улсаас нь бүх том соёлын байгууллагын удирдлагыг томилдог, бас их мөнгө зарцуулдаг. Гэтэл Англи эднийг хольсон хувилбартай. Урлагийн зөвлөл гэж байдаг. Хөрөнгөтнүүд, хувийн хэвшлийнхэн соёлдоо санхүүжилт хийх ёстой. Төрөөс ч оролцоотой байх ёстой. Энэ хоёр хамтарч байх ёстой гэдэг. Гэтэл Оросын социалист соёлын бодлогыг инженерчлэлийн бодлого гээд байгаа юм. Соёлоор дамжуулж нийгмээ инженерчлэх бодлого явуулдаг байсан. Монгол үүний нэг жишээ.
Гэхдээ би өөдрөгөөр хардаг. Ямар ч байсан нэг үеэ бодвол ахиц бий. Соёлдоо анхаарах цаг болжээ гэдгийг бүх түвшиндээ ойлгож байна. Тэр бол ололт. Гэсэн ч бодлогын түвшинд яах ёстойгоо мэддэг хүн цөөн. Бусад орнууд архивын материалуудаа сошиал орчинд тавьж байна. Түүх соёлоо байнга сануулж, ярьж тайлбарладаг. Соёлын арга хэмжээгээ хотын төв хэсэгтээ сурталчилж байдаг. Манайд бол энэ хэсэгтээ зөвхөн бараа сурталчилдаг. Гэхдээ ахиц байна. Сайн цаг ирж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.