СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-05

ШУУД: О.Баасанхүү: Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг З.Энхболд томилсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар "Монголиан коопер корпорейшн" компани худалдаж авсан гэх хэрэгтэй холбоотой Засгийн газрын хуралдааны нууц тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан билээ. Энэ асуудалтай холбогдуулж Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Үнэхээр хийж чадахгүй бол яг хөндлөнгийн, eрөнхийлөгч Х.Баттулгад хамааралгүй, ЖДҮ-чдэд хамааралгүй хүнийг олж тавихгүй бол гурван жил боллоо. 2016 оноос хойш л Эрдэнэтийн 49 гээд л авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг, авах ч юм шиг, авахгүй ч юм шиг яриад гурван жил боллоо. Шийдэхгүй байна гэдэг нь маш ноцтой. Тиймээс би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг өгч байна. Өдөрт 100 сая төгрөгийн торгуульд бид орж байна. Жилд гурав орчим тэрбумын торгуульд орж байна. "Стандарт" банк өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байна. Хуудас ирээгүй тохиолдолд тоолуур гүйгээд л байна.

Тиймээс би хэлэлцээрт орж гурван жил яригдсан асуудлаа шийдээч, хэлэлцээрт орох субъeктээ тодруулаач ээ гэж Л.Оюун-Эрдэнэ сайдад албан бичиг хүргүүлж байна. Сая ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж, Л.Бадамсүрэнтэй уулзсан. Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байдаг юм байна, Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг мөн байдаг юм байна. Энэ ажлын хэсгүүд ажлаа хийгээч ээ гэж би хүсэж байна.

. Тэгвэл бид хохирсон эсэхээ мэднэ, бид үнийн дүнгээ тодруулаад явах юм. Хятадуудын зүгээс өрнийхөө оронд мөнгө биш хувьцаа авъя гэж шүүхдэх гээд байна. Хэрэв ингэж шүүхэдвэл Эрдэнэтийн 10-20 хувь нь Хятад руу шилжих нөхцөл үүсээд байна гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.