СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой бүсэд Монгол улс багтаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн агаарын чанарын талаарх мэдээллийг тогтмол дамжуулж мэдээллэдэг олон улсын Greenpeace болон Air Visual байгууллагуудаас шинэ жагсаалт гаргалаа.

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотын захын Гуруграм суурин өнгөрсөн онд агаарын бохирдлоороо тэргүүлсэн байна. Тус хотын агаарын чанарын индексийн PM2.5-ын хэмжээ 2018 оны хоёр сард дарааллан 200-аас дээш гарч, жилийн дундаж нь 135 буюу Америкийн Хүрээлэн буй орчныг хамгаалах газраас аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс гурав дахин их байсан гэжээ.

Зөвхөн Гуруграм хотоор Энэтхэг улсын агаарын бохирдлын хэмжээ хязгаарлагдсангүй. 

Агаарын бохирдлоос болж жилд долоон сая ураг эндэх аюултай

Greenpeace төрийн бус, олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Иеб Саногийн хэлснээр ирэх жилд агаарын бохирдлоос болж долоон сая ураг төрж амжилгүй эндэх аюул нүүрлэсэн гэжээ. Хөдөлмөрийн зах зээлд 225 тэрбум ам.доллар, эрүүл мэндийн салбарт олон их наяд ам.доллар бидний халааснаас гарч буйг Сано анхааруулжээ.

Тэр дундаа Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд толгой цохиж байгаагийн нэг нь Монгол улс юм. Өнөөдрийн агаарын чанарын мэдээгээр гэхэд нийслэл Улаанбаатар хотод PM2.5-ын хэмжээ 279 байгаа нь дэлхийд хоёрдугаарт орж байна.

(дэлхийн агаарын чанарыг мэдээллийг энд дарж харна уу)

https://www.airvisual.com/world-air-quality-ranking

 

 

Пакистан, Энэтхэг, Бангладеш, Хятад зэрэг улс орнууд агаарын бохирдлоор дээгүүрт орсоор байгаа юм.

Агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлдэг Хятадад 2017-2018 оны хооронд агаарын бохирдол 12 хувиар буурсан ч хөрш Индонези, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд улсуудад нэмэгджээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.airvisual.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.