СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын тал Канадын иргэдийг тагнуулын хэрэгт буруутгалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Канадын Засгийн газар АНУ-ын хүсэлтээр Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанийн санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчлан саатуулсан. Эмэгтэйг батлан даалтанд сулласан ч Канадын нутаг дэвсгэрийг орхихыг хатуу хориглож 24 цагийн турш хянаж байна.

Huawei компанийг үүсгэн байгуулагч Рэн Зэнфэйн охиныг ийнхүү баривчлан саатуулсны дараа буюу өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын тал Канадын хоёр иргэнийг баривчилсан.

Бээжинд Канадын иргэдийг баривчилсан нь хатагтай Мэний баривчилгаатай холбоотой гэж барууныхан сэрдээд буй. Үүссэн нөхцөл байдлаас улбаалж Хятад-Канад хоёр улсын дипломат харилцаанд сэв суугаад байгаа юм.

 

Мэн Ванжоу

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдау иргэдээ суллах хүсэлт тавьж байсан бөгөөд тэдний төлөө байр сууриа хамгаална гэдгээ илэрхийлжээ. Хятад улс өөрсдийн дур зоргоор баривчилгаа явуулж байгаад харамсалтай байна гэдгээ тэрээр мэдэгджээ.

Бээжингийн зүгээс Брюссельд төвтай Олон улсын хямралын группын ажилтан Харин Майкл Спаров нь Ковригтой тагнуулын холбоо харилцаатай байсан гэж үзжээ. Эдгээр хүмүүсийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдгээс өөр баталгаатай нотлох баримт Хятадын засгийн газар дэлгээгүй гэж барууныхан харж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.