СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-05

Д.Золбаяр: Кино бол насны хязгаартай биш насны босготой урлаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

А.Мөнхжин

Найруулагч Д.Золбаяртай монгол киноны тухай ярилцлаа.

-Та одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

- Би монгол киногоор хүмүүжсэн хүн л дээ. Тэр чиглэлээрээ л ажилладаг. . Кино архиваас кинонууд үзэхэд их цаг хугацаа зарцуулж байна. Ер нь монгол киноны тухай ном товхимол, гарын авлага цөөхөн байна л даа. Жүжигчдийн намтар гэхээр хэдхэн алдартай жүжигчдийн тухай л байдаг. Тиймээс монгол киноны түүхээр ном бичих хэрэгтэй юм байна гэж зорьсон. “Сүхбаатар” киног үзэж байтал Бадамгарав гуай хоёр дүрд тоглосныг хараад сонирхолтой санагдаж энэ санаа анх төрсөн юм. Хүмүүсийн анзаардаггүй дүр нь Эрдэнэ гүнтэй Сүхбаатар хуралддаг хэсэгт нэг хятад эмэгтэй болчихсон тоглодог. Энэ мэтээр киноноос тэмдэглээ хийдэг болоод хориод жил болж байна. Манайд алтан сан хөмрөгөөс кино үзэхэд зориулж хуулбарласан зүйл байдаггүй. Тэгэхээр зурагтаар л үздэг байлаа. Одоогийн байдлаар өнгөрсөн зургадугаар сараас хойш 160 гаруй хүний тухай биччихээд байна. Жишээ нь Дамдинбазар гуай 42 кинонд тоглосон байна. Э.Оюун гуай “Сүхбаатар” кинонд хятад бичээчийн дүрд тоглосон байх жишээтэй. Нарийн судалбал манай алтан үеийн зөвхөн жүжигчид биш зохиолч, соён гэгээрүүлэгч олон хүмүүс дүрээ бидэнд үлдээсэн байдаг. Хамгийн анхны киноноос нь эхлээд сүүлийн кино хүртэлх дүрийг нь харахад залуу наснаас өтөлсөн төрх хүртэлх тэр хүний амьдралын түүх харагддаг.

-Таны судалгаа хийж байхад зөвхөн жүжигчид биш киноны хүмүүсийн түүх судлагдаж байгаа байх. Дахиад ийм ном гаргах уу?

-Тийм. Дан жүжигчид биш монгол киноны түүхэн үечлэлээр ном бүтээж болох юм. Ач холбогдол нь гэвэл киноныхон төдийгүй энгийн хүмүүс түүхээ мэддэг байх хэрэгтэй. Тухайлбал Монголын анхны найруулагч Төмөрийн Нацагдорж гэдэг хүнийг “Сүхбаатар” киног хийсний дараа маршал Х.Чойбалсан Орос руу хоёр удаа захиа бичээд киноны титрээс хуулсан байдаг. Учир нь тэр найруулагч Германд суралцсан хүн байдаг юм. Тэр үед Орос Германтай байлдаж байсан үе. Тэр хүн дараа нь хэлмэгдээд, Зүүн хараагийн спиртийн үйлдвэрт ажиллаж байгаад насан өөд болжээ. Дараагийн найруулагч гэвэл Лувсанжамц гэж хүн байж. “Цогт тайж” киноны ерөнхий найруулагч гэж титр нь гардаг. Тэр хүн кинондоо хэд хэдэн дүр бүтээсэн байна. Мөн киноны титр уншиж байхад Ардын жүжигчин Жадамбаа гэдэг хүн байсан байна. Гэтэл бид энэ хүнийг мэддэггүй шүү дээ.

-Сонирхолтой түүхэн баримтуудтай ном бүтээх нь гэж ойлголоо...?

-Маш сонирхолтой. Монгол яагаад эх орны дайн болж байхад хоёр том кино хийж байв гэх мэт сонирхолтой баримтууд гарна. “Сүхбаатар” киног хийхэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 мянган төгрөгийг гаргасан байдаг. Дайн эхэлж байхад кино хийгээд өгөөч ээ гээд ЗХУ-д хандаж байсан байна. Энэ мөнгө одоогийнхоор бол 60 тэрбум орчим төгрөг болно шүү дээ. . Ард түмнээ түүнд бэлдэхээр зорьж байжээ гэж би боддог. Киноны түүх бол бүхэл бүтэн улсын түүх, улсын соёлын түүх байдаг.

-Дайн болж байхад кино хийнэ гэдэг нь зөвхөн хүмүүсийг зугаацуулж баясгах, тэдэнд тааруулж хийдэггүй байж гэж ойлгогдож байна. Энэ талаар ярина уу?

-Кино бол залуу урлаг. Гэхдээ маш хурдан хөгжсөн. Дэлхийд кино хөгжсөнөөс хойш 40 жилийн дараа манайд хөгжсөн. Хорьдугаар зууны эхэнд олон орнууд тусгаар орших уу, үгүй юу гэгдэж байсан үе. Тэр үед киног бизнес утгаар ч, үзэл суртлын зорилгоор ч хөгжүүлж байсан. Манайх шиг гаднын соёлын нөлөөнд автаж байгаа цөөн хүн амтай оронд үзэл суртлын зэвсэг байх нь зөв гэж би боддог. . Төр засаг үүнийг зөв голдиролд нь оруулах хэрэгтэй. Яах вэ хүүхэд юм солонгосыг дуурайж байна л гэдэг. Гэвч энэ тоохгүй орхиж болохгүй зүйл. Ерөнхийдөө дараагийн үе маань солонгосжоод, америкжаад явах нь..

-Одоо манай кинонд шигтгэж, шингээж өгөх ямар үзэл санаа хэрэгтэй байна вэ?

-Миний хувьд 17 жилийн өмнө “Монгол фильм”-ээ байгуулсан. Би Монгол киног авч үлдэнэ л гэсэн зорилготой хүн. Тэр өнцгөөрөө ярихад Монгол үндэстний киноны хэв шинж гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй байна. Ямар ч хүнээс Энэтхэг, Солонгос, Итали, Хятад киноны тухай асуухад шууд хэлнэ. Харин Монгол кино гэж ямархуу кино байдаг вэ гэхээр хэлж чаддаггүй. Бид монгол кино хийхийн тулд монгол хүнээ судлах ёстой. Дээр үед монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гэж ярьдаг байсан. Одоо энэ үгүй болсон. Энэ нь бүдүүлэг хоцрогдсондоо биш шүү дээ. Энэ тал дээр төр ч бодлогоо боловсруулах хэрэгтэй, уран бүтээлчид ч өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр жүжигчин гээд ганц хоёр кинонд тоглоод найруулагч болоод байна. .

-Монгол үндэсний киноны найруулагч хүн юуг өөртөө тээж явах ёстой юм бэ?

-Найруулагч хүнд мэдээж олон талын чадвар хэрэгтэй л дээ. Гэхдээ . Тэр таны киноноос 50 жилийн дараа өөр хүмүүс суралцана гэдгийг бодох хэрэгтэй. Түүхэн кино гэж тусдаа байдаг ч кино өөрөө түүх болдог юм. Уран бүтээлч хүн өөрийгөө цэглэх хэрэгтэй. Хүмүүжилгүй хүнээс тийм л кино гарна. Энэ талаасаа би хуучинсаг хүн байж магадгүй. Гэхдээ хуучинсгаараа л үлдэнэ.

-Сайн кино гэж ямар киног хэлэх вэ?

-Тухайн хүн юуг сайхан гэдэг вэ гэдгээс хамаарна. Миний хувьд реалист хүн учраас реалист киног л сайн гэнэ. Тэр үеийн реалист киног сонгодог барилаар хийдэг байсан. Тиймээс сонгодог кинонуудад дуртай. Хуучинсаг хүн учраас хуучны сайн кинонуудаа дахин дахин үздэг. Киноноос юу хэлэх гээд байгааг нь үздэг. Жишээ нь Хятадын алдартай найруулагч Жан Имойгийн кинонуудад хятад хүн гэж яг хэн юм, Хятад гэж ямар улс юм гэдгийн мөн чанарыг нь харуулж чаддаг. Гэтэл хоёр монгол хүн яаж дурладгийг харуулсан кино байдаг юм уу? Тэгэхээр монгол дурлал гэж ямар юм гээд жинхэнэ амьдрал ханхалсан кино хиймээр байгаа юм.

-Сүүлийн үеийн монгол кинонууд шүүмжлэл их дагуулдаг. Таны бодлоор яагаад муу кино төрөөд байна вэ?

-Амьдралыг судлахгүй байна. Кино бол насны хязгаартай биш насны босготой урлаг. Хүний нас дээшлэх тусам кино нь сайжирдаг. Гэхдээ энэ их зовлонтой л доо..

-Мэдээж үзэгч байгаа болохоор ийм кинонууд төрөөд байгаа байх. Үзэгчид яагаад муу киног хүлээж аваад байгаа юм бол?

- л даа. Нэгэнт барилаа олчихсон найруулагч өөр олон жанраар кино хийх боломжгүй. Одоо ийм кино хийгээд байгаа хүүхдүүд үүгээрээ л дуусна. Найруулагч хүнд барил гэдэг юм байдаг. Би “Сэргээш 1,2,3”-ыг хийсэн. Түүнийг хийгээд хошин шогийн ийм төрлөөс шууд татгалзсан. Яагаад гэвэл миний барилд нөлөөлөөд эхэлсэн. Би мөнгөтэй байя гэвэл хийгээд явж болно. Гэвч миний зорилго монгол кино хийх гэсэн хүсэл, сэтгэл, зүтгэл.

-Алтан үеийн кинонууд яагаад сайн байдаг юм бэ?

-Тэр үеийн уран бүтээлчид глобалчлалд өртөөгүй хүмүүс. Ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс байсан. Бид өөрсдийгөө тэдэнтэй харьцуулахад маш олныг харсан, үзсэн, сонссон, уншсан хүмүүс. Гэвч алийг нь ч чаддаггүй. Тэр хүмүүс жинхэнэ үнэнээрээ, өөрийнхөөрөө хэнийг ч даган дуурайгаагүй, хэлбэрдэлтгүй амьдарч бас тоглож байсан хүмүүс.

-Орчин үеийн Монгол кинонуудаас монгол хүний сайн сайхан дүр хаачив аа?

-. Дахин хэлэхэд монгол хүнээ л судлах л хэрэгтэй. Тэгвэл тэр дүрүүд бидэн дунд байгаа шүү дээ. Мөнгө бодож, гадны юм дуурайж хийхээр монгол хүн гэж хэн юм гэдэг нь бүдгэрээд л ирнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.