СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд нэг триллион ам.долларын хөрөнгө оруулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Энэ нь БНХАУ-ын нийт гадаад улс оронд оруулсан хөрөнгө оруулалтын 13 хувийг эзэлж байгаа аж. Таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад одоогийн байдлаар Ази, Европ, Африкийн 85 орчим улс хамрагдаад байгаа юм. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2016 онд 170.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан бол 2017 онд 174 улс орны 6236 аж ахуйн нэгж, байгууллагад 120.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн 2018 онтой бараг адил хэмжээний байна. Шинжээчдийн олонх нь “Бүс ба Зам” санаачилга худалдаа болоод хөгжил гэсэн нэрийн доорх улс төрийн шинж чанартай төсөл гэдэг дээр санал нийлдэг. “Хятадын Ази мөрөөдөл” номын зохиолч Том Миллер номондоо “Бүс ба Зам” бол Хятад улс өөрийн байр суурийг азид давамгайлах хүчээр түүхэн байр сууриа хадгалах оролдлогын нэг арга зам гэдэг тухай онцолсон байдаг.

” хэмээж байсан удаатай. Ямартай ч сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилгын талаарх дэлхийн улс орнуудын хандлага сөрөг болсоор байна. Үүнээс гадна АНУ, Австрали, Энэтхэг, Япон улстай хамтран азийн орнуудын дэд бүтцийн салбарыг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь “Бүс ба Зам” санаачилгад сөргөөр нөлөөлөхөөр байна.

Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд . Түүнчлэн
. Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд солонгосоос эхлээд холын унгар хүртэл хэрэгжжээ. Үүний нэг нь манай улсын баруун талд байрлах Хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан энэ зангилаа цэгт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн унгарын “Huawei” ложистикийн төв, Хойд солонгосын шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнэ сүндэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно.

“Бүс ба Зам” нь гурван чиглэлтэй. БНХАУ-аас Төв азийн орнууд ОХУ-аар дамжин Хойд Европт хүрнэ. БНХАУ-аас Төв азийн орнуудаар дайран Ойрхи дорнод болоод газар дундын тэнгис чиглэх бол мөн тус улсаас Зүүн-Өмнөд Азиар дамжин Энэтхэгийн далайд хүрэх юм. дэлхийн 65 орны далайн боомт, газрын тос, хий дамжуулах хоолой, авто болон төмөр замуудыг холбон улс дамнасан дэд бүтцийн парк, эдийн засгийн коридор бүхий аварга сүлжээ бий болгохыг Бээжин хүсч байгаа юм. БНХАУ-ын төрийн хэвлэлийн хэлж байгаагаар ажээ. “Бүс ба Зам” төсөл нь Бээжинд эдийн засаг болоод улс төрийн хувьд асар их өгөөжөө өгөх төдийгүй түүнийгээ дагаад тодорхой хэмжээний эрсдэл дагуулж болзошгүйг ажиглагчид онцолж байгаа юм.


Эх сурвалж: https://gbtimes.com/chinas-belt-androad-investment-increasesin-2018 https://oilprice.com/ Energy/Energy-General/IsChinas-26-Trillion-New-SilkRoad-A-Debt-Trap.html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.