СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-17

Монгол улс хөнгөн атлетикийн зам, талбайтай боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Нийслэлийн Налайх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбай өчигдөр нэгдлээ. Энд 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлтын зориулалтаар ашиглах талбай ашиглалтад ороод байна.

Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар энэхүү байгууламжийг барьсан. Санхүүгийн хувьд 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид спортын цогцолбор болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ нь 68 жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбооны хувьд анхны стандартад нийцсэн, 22 төрлийн спортын уралдаан зохион байгуулах боломжтой зам, талбайтай болж байгаагаараа онцлог юм.

2020 онд Монгол Улс Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна. Иймд тус наадмаас манай тамирчид хөнгөн атлетикийн төрлөөр олон медаль аваасай гэж хүсч байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр илэрхийлжээ. Учир нь монголчууд 1960-аад оны эхээр Хөнгөн атлетикийн спортоор олимпд оролцож байсан ч түүнээс хойш тодорхой амжилт гаргаагүй. Энэ нь тамирчдад стандарт хэрэглэлүүд дутагдалтай байсантай холбоотой гэж үзэж байгаа ажээ.

Ю.Шүрэнцэцэг

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.