СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэг: Ам хэл нь үдээтэй, аятайхан хүн оруул... /нууц хуралдааны протоколоос/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ эзэмшдэг бөгөөд энэ хувиа Монголын талд зарах саналыг гурван жилийн өмнө буюу 2016 оны эхээр Засгийн газарт тавьсан байдаг. Тухайн үеийн Засгийн газар хуралдан шийдвэрээ гаргаж, Монгол улсын Засгийн газар санхүүгийн чадамжгүй учраас "Монголын зэс корпораци"- худалдан авахыг дэмжиж байна гэсэн агуулга бүхий тогтоол гаргажээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" худалдаж авсан аж. Энэ худалдан авалтыг хууль бус үйлдэл, төрийн өмчийг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх үндэслэлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гаргаж тавьсан билээ.

Тэгвэл уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны нууц протколыг улсын нууцын зэрэглэлээс гаргасан бөгөөд уг хурал дээр ямар хүмүүс оролцож, ямар байдлаар шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэлгэлээ.

Тэрбээр, 

"Энэ шийдвэрийг гаргасан /2016 оны зургаадугаар 09-ны сарын/ Засгийн газрын хуралдаанд оролцсон хүмүүс:

- Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат /Монгол улс санхүүгийн чадамжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг "Монголын зэс корпораци"-д худалдъя гэсэн санал гаргасан/

- Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /Аятайхан, ам хэл нь үдээтэй, найдвартай хүн оруулаарай, 

- Уул уурхайн сайд Р.Жигжид /Стратегийн ордын өмчлөл, хувьчлал, эзэмшилтэй холбоотой асуудлыг заавал УИХ-аар оруулдаг, хууль дүрмийг нь хараарай/

- Монгол улсын сайд М.Энхсайхан /Энэ 49% ХХБ-нд очоод цаашаа гадагшаа зарагдах юм биш биз дээ, наадуул чинь Хятадуудад зарах юм биш биз/, 

- ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон /Тийм юм байхгүй гадагшаа зарахгүй/, 

- Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан /Энэ 49%-ийн талыг нь ч болох нээ Монголын талд аваад үлдэж болохгүй юм уу/,

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /Энэ тухай ярих шаардлага байхгүй, хувийн компани аваад ирчихсэн байхад өгөөд явуулах нь зүйтэй/,  

- Гадаад хэргийн сайд Б.Болор /Ажлын хэсэг байгуулж манай яамны гэрээ эрхийн газраас нэг хүн оруулья гэсэн санал гаргасан/ нар оролцжээ. 

Энэ том хэргийг шалгахгүй гурван жил өнгөрчээ. Ц.Пүрэвтүвшин гэх 23 хан настай залуу Монголын баялгыг Сингапурт зарах гэж байгаад баригдсан" гэлээ. 

Нууцаас гаргасан тухайн үеийн Засгийн газрын хуралдааны протколтой танилцана уу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.