СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар худалдаж авсан санхүүгийн схем...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бус замаар худалдаж авсан санхүүгийн схемийг танилцууллаа

2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдрийн энэхүү мэдээллийг дэлгэж байна. Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан агуулгатай тогтоол юм. Нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, энэ эх үүсвэр бизнесийн жам ёсны дагуу боссон мөнгө байна уу, эсвэл мөнгө угаахтай холбоотой эрүүгийн эрхзүйн харилцаа үүссэн байна уу гэдгийг ЦЕГ, АТГ-аас тогтоож байж хэлцэл хийгдэх ёстой. Харамсалтай нь нийслэлийн прокуророос энэ боломжийг олгоогүй нь харагдаж байна. 

. Энэ их хөрөнгийг хэрхэн босгосон схемийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

- Сангийн яамнаас вексель бичиж 183,6 тэрбум төгрөг авсан "Кью Эс Си" ХХК нь дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой компани. 

- Монгол банкнаас өрийн бичиг бичиж 200 тэрбум төгрөг авч "Монголын зэс корпораци" руу орсон.

- Хөгжлийн банк, ХХБ-аас 111,2 сая төгрөг барьцаагүй зээл хэлбэрээр гарч Ц.Пүрэвтүвшингийн данс руу орсон. 

- 2016 оны зургаадугаар сарын 14-ны өдөр 283,6 сая доллар нэг өдрийн дотор барьцаагүйгээр гарсан. ХХБ-ны актив унатал найм хоногийн дараа Монгол банкнаас 160 тэрбум төгрөгийн зузаатгал хийсэн байсан. 

Монгол банкнаас "Кью Эс Си" ХХК руу шилжүүлсэн 200 тэрбум төгрөг л өөрөө банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь Монгол банк хэзээ ч ААНБ руу зээл өгөх хуульгүй байгууллага.

"Юнайтад Энержи" ХХК-ийн захирал Э.Дөлгөөн нь ХХБ-нд ажиллаж байсан.  Тус компанийн үүсгэн байгуулагч бол 49 хувийн талтай Засгийн газар гурван удаа шүүхдэлцэхэд Захиргааны хэргийн шүүгчээр ажиллаж байсан хүний аав Д.Мишиг гэж хүн бий.  2011-2015 онд уг шүүгчийн аав "Юнайтад Энержи" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад сүүлд Э.Дөлгөөнд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. 

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдаж авахад зарцуулсан нийт хөрөнгийн 72,4% нь төрөөс 27,6% нь ХХБ-аас зарцуулсан гэх эхний санхүүгийн багц тогтоогдлоо.

Энэ бол хувьцаа худалдан авахын өмнөх санхүүгийн босголт юм. Хувьцаа худалдан авсны дараа Эрдэнэт үйлдвэрээс белазын төлбөр нэрээр 2016 оны гуравдугаар сард 3,6 сая ам.доллар, гэрээний төлбөр хэлбэрээр 15,0, 17,2 тэрбум төгрөг, ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 87,0 тэрбум, ногдол ашиг гэж Монголын зэс корпорацид 58,3 сая ам.доллар буюу нийтдээ 119,3 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс буцааж авсан байна. 

ХХБ-аас яг хэдэн төгрөг гарсныг АТГ, ЦЕГ нотлох ёстой. Хэд нь төрөөс гарсан юм бэ. Үүний дараа өмчлөлтэй холбоотой асуудал яригдах болно.

Энэхүү мэдээлэл нь хэн нэгэн хүн, ААНБ-ыг гүтгэж байгаа асуудал биш. Цаашид хоёр тал хэвлэлийн бага хурал хийгээд ээлжит мэдээллээ хийж явах биш хууль хяналтын байгууллагын өмнө тайлбараа нотлох шаардлага үүсч байна.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эдгээр асуудал дээр цаашид яах вэ гэх асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулж байна. Би өөрөө ахалж байгаа. Мөн Засгийн газар олон улсын хуульчдын багтай хамтран ажиллаж байгаа.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг зарах процесс нь:

Улс төрийнхөн, тэр дундаа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сангийн сайд нар энэ хэрэгт оролцсон

Мөн Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр гэх мэт холбогдох төрийн байгууллагуудад нь мөнгө байсаар байтал тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж "Засгийн газар худалдан авах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж, давуу эрхээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж, хувийн компанид давуу эрх олгосон. 

Хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд гүнзгий оролцсон. 

Монголын улс төрд бизнес эдийн засгийн томоохон бүлэглэл бий болсон гэмт хэрэг болжээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.