СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-17

А.Ахмадиев ба Монголын Х.Хүслэн нар олон улсын хөгжимчдийн наадмын шүүгчдийг бишрүүлжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Италийн Сицили арлын Ибла хотод өнгөрсөн долдугаар сард болсон

Бүх насны ангиллын 130 гаруй оролцогчдоос уралдааны шүүгчид Артур Ахмадиев, Монголын Хосбаярын Хүслэн (төгөлдөр хуурын дуэт) нарт нэгдүгээр байрын шагналыг гардуулжээ. А.Ахмадиев үүнээс гадна ганцаарчилсан соло ангилалд хоёрдугаар байрт шалгаран Нью-Йорк дахь IBLA сангийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2019 оны ялагчдын концертуудад оролцох урилга гардсан байна.

А.Ахмадиев дөрвөн настайгаасаа хөгжмөөр хичээллэж эхэлсэн ба Казанийн консерваторийн дэргэдэх хөгжмийн тусгай сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцсанаар төгөлдөр хуур тоглох чадвараа дээшлүүлжээ. Монгол дахь Оросын Элчин сайдын яамны дэргэдэх дунд сургуулийн наймдугаар ангийн авьяаслаг сурагч тэрээр 14 насандаа төгөлдөр хуурын ангилалд хэдийнэ дорвитой үр дүнд хүрээд байгаа юм.  

Жишээ нь, 2015 онд А.Ахмадиев "Мидовские звездочки" уралдаанд Екатерина Карнауховатай (хийл) хоршин нэгдүгээр байр, 2017 онд мөн уралдаанд Монголын консерваторийн дэргэдэх коллежийн долдугаар ангийн сурагч Хосбаярын Хүслэнтэй хоршин (хос төгөлдөр хуур) дахин нэгдүгээр байр эзэлж байжээ. А.Ахмадиев Г.Ганчимэг багшийн ангитай хамт Монголын телевизэд гайхалтай тоглосон бөгөөд 2018 оны тавдугаар сард Х.Хүслэнгийн хамт Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарсан билээ.

Livetv.mn: Админ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.