Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байна. Малчид нялх төлөө хүлээн авах их ажилд дарагдаад байгаа энэ өдрүүдэд малчны хотонд ишиг, хурга мэндэлсээр. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд сэлэнгэ аймгийн
Цагааннуур сумын Тийрэг гуравдугаар багийн малчин Б.Эрдэнэбаярын шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Дөрвөн ихэр хурга гарах нь тун ховор үзэгдэл хэмээн малчид үздэг байна.