СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдан хорих 461 дүгээр ангид гурван хүүхэд “ял эдэлж” байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шал гагдаж байсан хуульч эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Хэрэг үйлдсэн эсэх нь албан ёсоор батлагдаагүй, шалгагдаж байгаа иргэд тэнд саатуулагддаг. Хүн бүрийн ард эцэг эх, ар гэр, үр хүүхэд, хохирогч байж болох хүмүүс, хэргийн мөрдөгчид шаналан байдаг. Ингээд бодохоор ямар олон хүний нулимс, шаналал, гэмшил, ямар олон хүний хөлс хүч, бие сэтгэлийг эзэмдсэн газар бол доо энэ.

Энд хүмүүс яаж оршин байдаг юм бол. Ямар түгшүүртэй, юу боддог юм бол. Энд амьдрал байна уу. Гэм буруугүй хэрнээ хоригдсон хүн байдаг болов уу. Гэтэл гэм буруутай ч хоригддоггүй хүмүүс бий. Яван явсаар ямар ч шалтгаантай байсан эрдэнэт хүний алтан амь үгүй болчихсон байгаа нь л хамгийн том эмгэнэл. Энэ нь иргэдээ, хүнээ хүн гэж харах цаг болсныг сануулж буй мэт. Хуульчийн амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт уИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Н.Оюундарь нар тус ангийн үйл ажиллагаатай танилцахад сэтгүүлчдийг дотогш оруулаагүй юм. Тэд тус ангид хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, бодит нөхцөл байдлыг нүдээр үзэх зорилгоор орж танилцсан бөгөөд сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

Мөн тус хэрэгтэй холбогдуулан талий гаачийн өмгөөлөгч болон авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ

-Алба хаагчдын тоо олон камерыг хянахад хэр хүрэлцээтэй байдаг вэ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ч гэсэн удирдлагууд ямар шинэ мэдээлэл өгсөн бэ?

-. Жижиг өрөөтэй, камерууд ч харьцангуй жижгээр харагддаг учраас бүх камерийг зэрэг хянахад тухайн албан хаагчид нүсэр хөдөлмөр гэдгийг харлаа. Тухайн албан хаагч 24, 48 цагаар ажилладаг. Таван давхартай. давхар бүрт нэг хүн ажилладаг гэхээр нэг ээлжид нийт таван хүн ажилладаг юм байна.

-Хоригдлуудын амь нас аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах чадамжгүй байгууллага гэж ойлгож болохоор байна уу?

-Техник хангамжийн хувьд бүрэн боломжтой ч ачаалал нэлээн их байна.

-Талийгаачтай холбоотой мэдээлэл өгсөнгүй юу?

-Бид ямар байдалтай байсныг асууж лавласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түр хорих үүрэгтэй байгууллага. Шөнийн 03.00 цагт энд хүргэж ирсэн байна. Өглөө нь мөрдөн байцаалтад гаргах шаардлагатай гээд 11 цагийн үед гаргаж мөрдөн байцаалт явуулсан байна.

-Мөрдөгчийн шийдвэрээр хорьсон уу прокурорын шийдвэрээр хорьсон байна уу?

- юм байна.

-Цагдан хоригдож байгаа хүмүүстэй ярилцахад яг ямар нөхцөл байдалд байна гэсэн бэ. Хүний эрх зөрчигдөж байгааг хэлж байна уу?

-Зарим хүнтэй ярилцлаа. нэг жил зургаан сараас эхлээд цөөхөн хоног хоригдож байгаа хүмүүс ч байна. . Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хүний эрх зөрчигдөж байгаа зүйл алга. Харин хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл хангалуун бус байгаа зүйл нь мөрдөн байцаагч, прокурорын зүгээс байцаалтаа удааж байгаа зэрэг асуудлыг ярьж байна. Холбогдох бүх байгууллагаас мэдээлэл аваад Хүний эрхийн дэд хороог ойрын үед хуралдуулна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД

-100 гаруй өрөөг нэг хүн хянадаг гэлээ. Хорих ангийн албан хаагчийг нэмэх шаардлага байна уу?

-. Таван жилийн өмнө Амарсайхан агсан шалгагдаж байгаад амиа алдсан. Түүнээс хойш хоёр ч хүн шалгагдаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар амь насаа алдсан байна. Шалгагдаж байгаа хүмүүстэй уулзахад нэг жил зургаан сар шалгагдсан, асуудал нь шийдэгдэхгүй шалгагдаж явсаар л байгаа нөхцөл байдал тогтоогдлоо. байна. . Хүн амиа алдсан нь нөхцөл байдал хаа хүрснийг харуулж байна. Албан тушаалтан өршөөгдөж, ард түмэн хэлмэгдэх ялгавартай хандлага байна. Энэ бүхнийг тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй болжээ. 

-Цаашид юу хийх вэ?

-Баялагтай эзэн монгол бүлгийн таван гишүүн, нэг зуу гаруй иргэний байгууллага хуралдаж, найман шаардлагаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг хоёр долоо хоногийн өмнө тавьсан. Саналд хүний эрх зөрчигдөж байгаа болон шударга бус хонгилын талаар үүнтэй холбоотой асуудлыг оруулсан байсан. Бид хүний эрхтэй холбоотой асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дахин хуралдаж мэдээлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.