СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-03

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улсын онцгой комиссын даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилогдон ажиллахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Шуурхай бүлэг 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр гдох албан тушаалтан, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, Шуурхай бүлэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэх болохоо илэрхийлэв. 

Аймгийн аюулгүй нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэжээ.

Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 2 дугаар сарын 12-наас эхлэн . Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байна.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар . Мөн малчдын санаачилга, хувийн хөрөнгөөр Алтай, Бигэр, Дарив, Тонхил, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг гэсэн найман суманд нийт 20 энгийн худаг гаргаж, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр гамшгийн сангийн хөрөнгөөс 80 тоннын багтаамжтай аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн агуулахыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хэллээ.

Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шууран, 2 дугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байна.. Цасны зузаан Есөнбулаг суманд 7 см, Төгрөг суманд 6 см, Хөхморьт, Тайшир суманд 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээл суманд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэ суманд 2 см, Бугат суманд 1 см байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад, 2019 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага байна гэж үнэлжээ.

. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байна. Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрчээ.

Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 136 өрхийн 81.4 мянган толгой мал, нийт 474 өрхийн 306 мянган толгой мал отроор хаваржиж байна.

. 2018 оны зуншлага оройтож, бэлчээрийн гарц тааруу байж, одоогийн байдлаар нийт нутагт цасан бүрхүүл тогтсоны улмаас мал сүрэг өвс, тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орж, хорогдох эрсдэл үүсчээ. 2019 оны 3 дугаар сарын 2-ны байдлаар . Энэ оны малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 1 сая 932,1 мянган малыг хамруулахаар төлөвлөсөн гэж Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

 Аймгийн Эрүүл мэндийн газраас отор нүүдлээр хаваржиж буй малчид, тэр дундаа жирэмсэн эмэгтэй, ,0-5 насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 14 хоногийн давтамжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүрч үйлчилж байна. Энд нэг зүйлийг тодруулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд байгалийн онц аюулгүй үзэгдэл болсны улмаас тус сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдал тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн яаманд уламжлаад байгаагаа холбогдох албаны хүн мэдэгдэв.

Говь-Алтай аймгийн онцгой комиссын өнөөдрийн хуралдааныг удирдсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол, Улсын онцгой комиссын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01 албан даалгавар зэргийг танилцуулсан.

Хаваржилт хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад үнийг нь 50 хувь хямдруулан улсын нөөцөөс олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийн үнийн зөрүүг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар бүх сумаас захиалга авахад, одоогийн байдлаар 500 тонн өвс, 450 тонн тэжээл шаардлагатай байгаагаас 320 тонн өвс, 300 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгохоор Засгийн газрын тогтоолын хавсралтад тусгагджээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ оны 2, 3, 4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөвтэй байгаа юм. Тиймээс Улсын онцгой комиссоос ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгчээ.

Тэр дундаа аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хавар, намрын хуурайшилттай үед ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг ажиллуулахыг даалгав. Мөн .  

Монгол Улсын Засгийн газрын Төсвийн багцад зохицуулалт хийх тухай тогтоолын дагуу 2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд хүчтэй салхи шуурганы улмаас учирсан хохирол барагдуулах зардлыг Шадар сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болжээ.  

Хуралдааны төгсгөлд, Говь-Алтай аймгийн хувьд Онцгой байдлын газарт ковш, шуурхай албаны фургон автомашин шаардлагатай байгааг Шуурхай бүлэгт уламжиллаа. Уг асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комисст хандан шийдвэрлүүлнэ гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хэллээ. Тэрбээр, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, малын халдварт, гоц халдвартай өвчинтэй хамтарч урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах, улсын нөөцийн өвсний чанарт цаашид анхаарах зэргээр тодорхой асуудлаар үүрэг даалгавар өгсөн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.