МАН-ынхан дотроо хоёр хуваагдан ид тэмцэж байх үед буюу оны өмнө “60 тэрбум”-ыг эсэргүүцсэн жагсаалыг нэр УИХ-ын таван гишүүн санаачлан, “Нэхүүл” гэх хөдөлгөөн, Төрийн бус байгууллагуудтай хамтран жагсаал хийсэн юм.
Тэгвэл энэ удаад АН-аас "Хэвтүүл" хөдөлгөөн байгуулж "Бүх нийтийн жагсаал" зохион байгуулж байна.
Тэд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ далайлган зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байна.
“ЖДҮ-чид 6-7 хууль зөрчиж, 30 гаруй заалтаар шийтгэгдэх гэмт хэрэг хийсэн хүмүүс. Тиймээс ерөнхий прокурор зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирэх хэргэтй гэдгийг ч тэд онцолж байлаа. “Хэвтүүл” хөдөлгөөн Бямба гариг бүр жагсаал хийх юм байна.