Э.Эрдэнэжамъян Нийслэлийн МАХН-ыг удирдахаар болсон байна. Тэрээр 2016 онд МАХН-ын дэд даргаар сонгогдон ажиллаж бйасан бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Орхон аймгийн МАХН-ын Түмтийн даргын албыг хашиж байжээ.
Мөн 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян хуульч мэргэжилтэй юм. 2016 оны сонгуулиаас хойш нам гүмхэн байх болсон тэрээр ийнхүү нийслэлийн МАХН-ыг удирдах үүрэг хүлээжээ.
Э.Эрдэнэжамъян 2016 оны сонгуулийн үеэр намын дарга Н.Энхбаярыгаа өмөөрч нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нулимс дуслуулж байсан МАХН-ын “жинхэнэ гишүүн” билээ.