Эрхэм үзэгч таны энэ үдшийн амралтад тань зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар уянгалаг, өвөрмөц нэгэн тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ бол дуучин Кати Мелогийн далайн түвшнээс 303 метрийн гүнд тоглолт хийсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтын гиннесийн номонд бүртгэгдсэн амьд тоглолт юм.
Кати Мело
Дуучин, дуу зохиогч Кати Мело 2003 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба 2006 он гэхэд хамгийн олон хувь цомгоо борлуулсан эмэгтэй дуучнаар нэрлэгдсэн байна. 2008 он гэхэд хөрөнгийн хэмжээ нь 18 сая паундаар тоологдох болж Британийн 30 хүртэлх насны хамгийн баян хүмүүсийн жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэх болсон юм. Энэ нь ердөө түүний авьяасын үнэлэмж юм.
Кати Мело ерөөс адреналин ялгаруулах экстрим спортод дуртай ба өндрөөс үсрэх шүхрээр буух зэрэгт хоббытой нэгэн юм. Тэр ч утгаараа 2006 оны 10 сард маш олон эрүүл мэндийн шалгууруудыг даван далайн гүнд тоглолт хийхээр болсон байна. Тэрээр энэ тоглолтын дараа: "Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн гайхамшигтай зүйл байлаа" хэмээн хэлсэн байдаг.