СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утасны апп ашиглан сонсголоо шалгаарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

НҮБ дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын харилцаа холбооны газрын анхааруулснаар дэлхийн нийт залуу хүмүүсийн тал нь чанга дуу чимээнээс үүдэлтэйгээр сонсголоо алдах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.

. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд ойролцоогоор 630 сая, 2050 он гэхэд энэ тоон үзүүлэлт өсөж 900 сая хүн сонсголын бууралттай болох боломжтой хэмээн тооцоолсон. ДЭМБ-аас энэ өдөр "СОНСГОЛОО ШАЛГУУЛЦГААЯ" уриан дор нэгдэн ажиллахыг уриалж байгаа юм. 
Та гар утасныхаа "play store"-с Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан "HearWHO" App-ыг татан өөрийн сонсголоо шалгаарай.

Сонирхуулахад, .

Агентлагийн анхааруулснаар залуус шөнийн клубт чанга хөгжим сонсдог тухай дурдсан. Тиймээс . 80 децибелийн чимээ нь метро буюу газар доорх галт тэргэнд сонсогддог дуутай ижил түвшний чимээтэй ойролцоо байдаг юм. 

Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебреисус "Залуу хүмүүс сонсголоо нэг л алдвал дахиж сэргээж хэвэнд нь оруулах боломжгүй байдгийг ойлгож мэдэх шаардлагатай" гэж хэлжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.