СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Монголын зэс корпораци" ХХК ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг "Монголын зэс корпораци" хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй байна. Энэ шийдвэр гарсан Засгийн газрын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл "Монголын зэс корпораци" үндэслэлгүй мэдээлэл тараасан хэргээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ

"Монголиан коппер корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

. Манай компанийн талаар зориуд тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд даалгах үндсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Манай компанийн асуудлаар хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгалт хийж байгаа. Гурван жил гаруй хугацаанд шалгаж байна. Жишээ нь сүүлийн хоёр жил АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлийн прокурорын хяналтанд  шалгаж компанийн төлөөллийг 10 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Хамтарч ажилладаг байгууллагуудын удирдлагуудыг байцаасан тоо 70 гараад байна. Өөрөөр хэлбэл бид илэн далангүй хамтарч ажиллаж байгаа. 

Харамсалтай нь манай компанийг байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан. Л.Оюун-Эрдэнийн гурав дахь өдөр хийсэн мэдээллээс харвал хууль хүчний байгууллагаас тодорхой мэдээлэл авсан нь илт байсан. Ямар зүйл ангиар шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгээ босгосон гэх мэт. Олон асуудлыг гүжирдсэн байдалтай ярьж байсан нь ч харагдаж байсан. Гол нь ямар хүмүүсээс байцаалт авсан гэдгийг зориуд орхигдуулж байна лээ.

Тэр яригдаад байгаа 400 сая доллараас төрөөс авсан нэг ч төгрөг байхгүй. Хууль хүчний байгууллагад бүх баримтаа өгсөн. Гэвч үүнийг үндэслэлгүй худал мэдээлэл болгон тарааж олон нийтийг манай компанийн эсрэг турхирч байна.

Монгол улсад Монгол хүн бизнес хийж чадахаа больсон байна. Улс төрчид хэвлэлээр ажлаа хийдэг болчиж. Бид энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж уулзаагүй. Давуу байдлаа ашиглан зориуд олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байна. 

"Монголын зэс корпороци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

- Нууцаас гаргалаа гэж мэдэгдээд байгаа тэр хурлын протколыг хоёр жилийн өмнө Засгийн газар өөрөө олон нийтэд ил болгосон шүү дээ.

. Манай төр өөрсдөө "энэ хувьцаагаа буцаагаад авчих" гэсэн саналаа ОХУ-д өгсөн байна лээ. ОХУ-д буцааж өгөх хүсэлт энэ хүмүүст байгаа юм байна гэж ойлголоо.

- Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандахаар зэхэж бүрэн материалаа цуглуулсан байгаа. Гэвч бид ийм үр дүнг хүсэхгүй байна. Монголчуудыг эрх мэдэл бүхий улс төрчид л өрөнд оруулж байна шүү дээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.