СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: ЦЕГ: Нурангид дарагдсан ажилчид 1966-1988 онд төрсөн залуус

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

"Эко алтан Заамар" компанийн уурхайд нуралт үүссэнээс зургаан машинч өртсөн хэрэг гарсан билээ. Одоогийн байдлаар хоёр машинчийг аварч эмнэлэгт хүргэсэн бөгөөд дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү 12:50 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн албан мэдээллийг өглөө.

Б.Баатархүү: "Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст гуравдугаар багийн нутаг дэвсгэр, "Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайн бүсэд нуралт үүсч, хүн дарагдлаа гэсэн  дуудлага 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 17:50 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг одоог хүртэл ажиллаж байна.

11 цагийн байдлаар авсан мэдээгээр бол осол гарах үед зургаан хүн дарагдсанаас хоёрынх нь амь насыг аварсан. Дөрвөн хүн нурангид дарагдсан байдалтай байгаа. Тэдгээр хүмүүс нь 1966-1988 онд төрсөн тухайн компанийн дөрвөн ажилтан.

ОБЕГ-ын аврах ангитай цагдаагийн байгууллага хамтран нурангид дарагдсан хүмүүсийг олж тогтоох, уурхайн осол аваар болсон газрыг хамгаалалтад авч хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.