СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол морьтой итали аялагч Саратов хүрлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.ӨЛЗИЙБАЯР

. 39 настай итали бүсгүй тэртээ дундад зуунд татар монголчууд Европыг байлдан дагуулсан тэр замыг давтан туулахыг хүсч өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Монголоос хоёр морьтой гарчээ. “Тэртээ 1241 онд татар-монголчууд Польшийн Краков хотыг зорьж ирэн эзэлж авсан. Тэгэхэд Монголын нэг харваач Гэгээн Марийн сүмийн цамхаг дээрх бүрээчийн хүзүүг харван алсан түүхтэй гэдэг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл энэ хотын дээгүүр тэр бүрээчийн бүрээн дуу тасрахгүй байдаг. Хэдэн зууны өмнө болсон энэ аймшигт явдлыг сайхнаар төгсгөх гэж би энэ замаар аялж тэр бүрээчид амар амгаланг өгөх гэж явна” гэж Паола ярьжээ.

. Бүсгүй аяллынхаа туршид суурин газарт бараг хоноогүй, голдуу майханд хонож явсан байна. “Би дулаан хөнжилтэй, гадаа ямар байх нь хамаагүй. Хөдөөгийн дэлгүүрүүдээс ус худалдаад авах юм уу, голын цэвэр ус уудаг. Авч явах, хадгалахад мах л хэцүү байдаг болохоор махнаас бараг гарч байна даа. Ингэж явах нь надад жаргалтай байна” гэж Паола ярьжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.