НИТХ-ын даргын сонгуульд МАН-ын Удирдах зөвлөлөөс бүлгийн дарга Р.Дагвын нэрийг дэвшүүлсэн бол, танхимаас Ц.Байгалмаа өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдсөн билээ. "Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч дэвшсэн тохиолдолд санал хураалтыг нууцаар хураах" НИТХ-ын дэгтэй учир энэ асуудлыг хэлэлцэж байх үед Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн нь НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн бухимдлыг төрүүлж, "Төлөөлөгчид өөрийн эрхгүй, намын эрхээр гишүүдээ далайлгаж байна" хэмээн мэдэгдэхэд хүргэсэн.
НИТХ-ын даргыг сонгох 22 дугаар хуралдааныг даргалагч "Хоёр нэр дэвшигч маань уулзсан байна. Үүнтэй холбогдуулж төлөөлөгч Ц.Байгалмаа үг хэлнэ" гэж зарласныг бодоход МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшсэн Р.Дагва, танхимаас нэр дэвшсэн Ц.Байгалмаад "татгалзахын аргагүй санал" тавьсан бололтой.
Ц.Байгалмаа төлөөлөгчийн яриагаар бол Р.Дагва ч бус хэд хэдэн хүн ирж "зөвлөсөн" ажээ. Ингээд та бүхэнд төлөөлөгч Ц.Байгалмаагийн яриаг бүрэн эхээр нь хүргэе.