СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Chanel"-ийг дахин дэлхийд таниулсан эрхэм

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Урт үс, хар нүдний шилээр өвөрмөц донж маяг бүрдүүлэн загварын ертөнцөд өөрийн гэсэн бат бэх орон зай бий болгож, . Түүнийг энэ сарын 18-нд буюу өнгөрсөн даваа гарагт яаралтай эмнэлэгт хүргэсэн ч 19-ний өглөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Улирал бүрийн үзүүлбэрийн дараа загварын тайзнаа гарч мэхийн ёсолдог тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Chanel”-ийн загварын үзүүлбэрийн дараа анх удаа тайзнаа гараагүй өнжсөн юм. Францын “Le Figaro” сонины мэдээлж байгаагаар алдарт загвар зохион бүтээгчийн биеийн байдал сүүлийн хэдэн долоо хоногийн турш тааруу байжээ.

аж. Тэрбээр энэ талаар “Миний төрсний гэрчилгээ Гамбургийн баруун дүүрэг Алтонаг бөмбөгдөх үед шатсан. Би яг есдүгээр сарын 10-нд төрсөн эсэхээ ч баттай мэдэхгүй. Төрсөн жилийн хувьд 1933-1938 хооронд л байх” хэмээсэн бол төрсөн өдрийнхөө тухай “Есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсон явдлын өмнө би төрсөн өдөр тэмдэглээд сууж байх хэрэг үү. Есдүгээр сарын 10-нд Австрийн хатан хаан Элизабет Женев хотноо амиа алдсан, “Формел 1”-ийн германы алдарт жолооч Гүн Берге фон Трипс мөн л есдүгээр сарын 10-нд осолдож амиа алдсан. Би төрсөн өдөр, үүнтэй холбоотой бүх зүйлд дургүй” гэсэн байдаг. Аав нь жинхэнэ герман зантай зарчимч, олон таван үггүй, ажилсаг, цэвэрч нямбай нэгэн байсан бол ээж нь эрхэмсэг нэгэн байсан бөгөөд хүүдээ гүн сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Карл эхийнхээ магтаал сайшаалыг авах гэж их хичээдэг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Ээж нь цэцэн үгтэй, бусдын амыг таглачихдаг нэгэн байсан нь хожим Карлын хэрсүү хариулт өгдөг байдал, үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг зангийн үүтгэл болсон ч байж ч мэдэх юм.

.

Карлыг 18 нас хүрэхэд эцэг эх нь анхны том аялал хийх, Парист аялах бэлэг барьснаар Европын тухайн үеийн урлаг, загварын төв хоттой танилцжээ. Буцаж ирээд долоо хоногийн таван өдөр гурван цагаар франц хэл шамдан сурч, Парист очсон хойноо ч аялгаа засах, зөв ярьж сурах зорилгоор кино театрт кино үзэж өдрийг өнгөрөөдөг байв. “Гамбург бол чиний ертөнцөд нэвтрэх хаалга юм шүү. Эндээс явж хаяагаа тэлэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ захиасаар, сургуулиа орхин Парисыг зорьсон Карл эцэг эхийн тусламжтайгаар элдэв дутагдал гачигдалгүй, ганган машин унаж, зугаацаж, залуу насны аагинд умбан хэдэн жилийг өнгөрөөжээ.

Тэр үед Австралийн ноос ноолуурын олон улсын алба орон нутгийн малчид, түүхий эд нийлүүлэгчдээ дэмжих зорилгоор ноос ноолуурын эрэлт их байдаг загварын ертөнц, Парис хотыг сонгон, алдарт загвар зохион бүтээгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр ноосон хувцасны шилдэг загвар шалгаруулах уралдаан зохиодог байж. . Уг тэмцээний талаар тэр “200 гаруй оролцогчоос түрүүлнэ гэдэг азтай тохиол юм шүү” гэж ярих дуртай байв. Шүүгчдийн нэг асан Пьер Бальмен түүнийг туслахаар ажилд авч, пальтоных нь загварыг нь худалдаанд гаргажээ. Тухайн үед фото хуулбар хийнэ гэсэн ойлголт үгүй, байнга гараар зурдаг байсан тул өдөр бүр загвар зурсаар Карл дадал олж, энэ нь өөрийн арга барилыг хөгжүүлэхэд нь тус болсон гэдэг.

Бальмений хажууд загвар зохиох урлагт суралцан 1965 оноос тэрбээр “Fendi” загварын ордонд ажиллаж эхлэн, 1974 онд өөрийн нэрээр компани байгуулж, улмаар юм.

Карл Лагерфельд загвараас гадна фото зураг ихэд сонирхож, өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнг олонтаа гаргаж байжээ. Тэрбээр юм. Энэ уламжлал өнөөдрийг хүртэл нэг ч удаа эвдэгдээгүй байсан ч өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Chanel”-ийн загварын үзүүлбэрийн дараа тэрбээр анх удаа тайзнаа гараагүй өнжсөн. Карл Лагерфельд нь “Harper’s Bazaar”, “Numero” болон Орос, Германы “Vogue” сэтгүүлийн редактор хийдгээс гадна өөрийн нэрээр нэрлэгдсэн “Karl Lagerfeld” болон “Chanel”, “Fendi” зэрэг алдарт брэндийн эзэмшигч.

Мөн тэрбээр эдгээр байгууллагын сурталчилгааны ажлыг өөрөө удирдаж хариуцдаг байв. Түүнчлэн 2006 онд эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан “Karl Lagerfeld” нэртэй коллекцио худалдаанд гаргаж олон төрлийн жинс, бариу цамцны загвар зохион бүтээж байсан. Түүнийг орчин цагийн загварын эцэг хэмээн дэлхийд алдартай загвар бүтээгчид үнэлдэг.

Дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлогчдын нэг, XX зууны шилдэг уран бүтээлч байсан Карл Лагерфельдийн амьдралын алтан үе 1983 оноос “Chanel”тай хамтарснаар эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Лагерфельд урьд өмнө нь олон алдартай брэндтэй хамтран ажиллаж байсан ч хүмүүс түүнийг “Chanel”-ийн загвар зохион бүтээгч гэдгээр илүү таньсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Элайн Вэртеймэр “Лагерфельд “Chanel”-ыг дэлхийд танигдахад үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм. Түүний бүтээлч, энэрэнгүй үйл хэрэгт талархал илэрхийлье” гэжээ.

юм. “Алдар хүндтэй энэхүү брэндийг өвлөн авсандаа Коко Шанельд талархаж явдаг уу” гэсэн асуултад Карл “Би хэнд ч талархал илэрхийлэх өргүй хүн. Тухайн үед Шанель брэндийн дүр төрх их хуучирсан байсан тул 1983 онд түүний бүтээлч удирдлагыг надад даатгахыг хүссэн, Шанель загварын ордонгийн өв залгамжлагч Элайн Вертеймэр надад “Нэг бол та орж энэ ордонг өөд нь тат, эсвэл би хаалаа” гэж хэлсэн. Өнөөдөр “Chanel” хамгийн орчин үеийн, загварлаг, тансаг хэрэглээний брэнд болж чадсан. Би ийм болгосон. Тэгэхээр хэн нь хэндээ талархах болж байна даа. “Chanel”-ийн удирдлага бид хоёрын хооронд гүн бат итгэлцэл оршдог, тиймдээ ч миний “Chanel” –тай хийсэн гэрээ банктай холбоотой бүхий л зүйл ердөө ганц хуудсаас бүрддэг“ гэжээ. Түүний тухай үлгэр домог мэт зүйлс яригдаж, хайхрамжгүй хэлсэн үг бүр нь алдартай ишлэл болон хувирдаг гэхэд хилсдэхгүй болов уу. 

“Harper’s Bazaar” сэтгүүл Карл Лагерфельдийн амьдралын нэг өдрийг харуулсан нийтлэл 2017 онд гаргаж байсан бөгөөд нийтлэлээс харахад тэр маш их сахилга баттай бөгөөд өөрийн гэсэн хачирхалтай гэмээр амьдралын хэв маягтай нэгэн. Жишээ нь . Түүний ажиллах чадвар гайхамшигтай. Карлын ч эрч хүч, шинэ санаа нь хамт ажилладаг хүмүүст нь хязгаар үгүй мэт санагддаг байна. Тэгэхдээ домогт маэстро загварын ордны өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй аж. Түүний ажил маш концепцийн чанартай.

Жишээ нь “Chanel”-ийн нүүр царайгаар тодорч байсан Лили-Роуз Депп болон Уиллоу Смит нарыг Карл сонгосон байх жишээтэй. Тэр өнгөрсөн 2016 онд “Chanel”-ийн хавар, зуны шинэ цуглуулгад зориулж Парисын “Grand Palais” ордонг хамгийн загварлаг онгоцны буудал болгон хувиргаж байсан бол 2015 оны намар, өвлийн шинэ цуглуулгаа танилцуулахаар “Grand Palais”-ийг казино болгож байсан. аж.

Мөн тэрбээр өөрийн бодож байгаа зүйлсээ шулуухан бөгөөд шударгаар хэлж шуугиан тарьдгаараа алдартай. Карл нэгэн ярилцлагадаа өөрийн насны хүмүүсийг аймшигтай, уйтгартай гэж боддог бөгөөд тэдэнтэй цагийг өнгөрөөе гэсэн ч бараг бүгд үхсэн гэж шулуухан хэлж байсан удаатай. Үүнээс гадна “.

Тэр ч бүү хэл дуучин Аделийг хэт махлаг хэмээж бөөн шуугиан тарьж байлаа. Хамгийн сонирхолтой нь Карл Лагерфельдийн афоризмуудаас бүрдсэн “The World According to Karl” нэртэй ном хүртэл гарсан.

. Мөн “Амьдралд хүмүүстэй харилцаа тогтоох нь “сонголт” болохоос “алба” биш” гэх зарчмыг баримталдаг нэгэн. Лагерфельд загвараа танилцуулах мөчид Шупет муур олны анхаарлыг татах болсон. Мууранд зориулж Инстаграм, Фэйсбүүк нээсэн бөгөөд 150 мянган дагагчтай гэнэ. Шупет одоо зургаан настай. Муурны насаар зургаа гэдэг нь залуу насанд тооцогддог бөгөөд энэ хугацаанд Шупет муур хэдийнэ хэд, хэдэн брэнд загварын акксесуартай болсон төдийгүй өөрийн гэсэн номтой болоод амжжээ. Шупет эзнийхээ хамт дэлхийн шилдэг зочид буудлуудад бууж, бүхий л загварын шоунд оролцохоос гадна бараг өдөр бүр “ярилцлага” өгдөг гэхэд хилсдэхгүй. Энэхүү үүргийг “нарийн бичгийн дарга” нь гэгдэх Эшли Чудин гүйцэтгэдэг аж.

Сонирхуулахад, Ромын эзэнт гүрний үед тухайн үеийн эзэн хаан Калигула морио “өргөмжилж” сенатч болгож байсан түүх бий. . . Одоогийн байдлаар 1988 онд 9.15 сая ам.долларын хөрөнгө талийгаач эзнээсээ өвлөж авсан Blackie нэртэй муур дэлхийн хамгийн баян муужгайд тооцогдож байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.