Бизнес эрхлэгчдийн манлай байгууллага - МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өчигдөр өглөө Соёлын төв өргөөнд эхэлсэн билээ. Тус хуралд Монголын 4000 бизнес эрхлэгчдийг төлөөлж, 700 орчим бизнес эрхлэгч сонгогдон ирсэн юм.
Ирэх дөрвөн жилд хэн энэ байгууллагын хөтлөн явуулахыг сонгохыг шийдэх сонгуульд МҮХАҮТ-ын одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, "Буян" компанийг үүсгэн байгуулагч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, "Өгөөж чихэр боов" ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нар нэр дэвшсэн юм.
Хурлын явцад С.Түмэнгэрэл нэрээ татаж, санал хураахад Б.Жаргалсайхан 25, Ч.Ганхуяг 73, Б.Лхагважав 127 санал авсан бол О.Амартүвшин 259 төлөөлөгчийн итгэлийг хүлээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.