СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-28

НИТХ-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн төлөөлөгч Ц.Байгалмаа нэрээ татлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

НИТХ-ын даргын сонгуульд МАН-ын Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Харин заалнаас төлөөлөгч, бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа нэр дэвшүүлснээр санал хураалтыг нууцаар хийхээр тооллогын комиссийг бүрдүүлэхээр байсан.

Түр завсарлага авсны дараа төлөөлөгч Ц.Байгалмаа үг хэлье хэмээгээд, 

-Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж нэр дэвшсэнд олон хүн надад талархал илэрхийлсэн. Тооллогын комиссийг томилохоор сая хоёр гурван цаг болох хугацаанд намын нөхдөөс маань надад хандаж намын бодлогыг дэмжиж, Р.Дагвыг дэмжвэл яасан юм бэ гэсэн саналыг тавьсан учир би хүндэтгэн үзэж, нэрээ татаж байна гэсэн юм. 

Хуралдаан даргалагч шинээр үүссэн нөхцөл байдлыг төлөөлөгчдөд тодруулан хэлээд дэгийн тухай хуулийн дагуу нэг нэр дэвшигч нэр дэвшсэн тохиолдолд илээр санал хураана гэсэн юм. Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Маргааш өдрийг хүртэл завсарлага авъя" гэсэн боловч, хуралдаан даргалагч нэг цагийн завсарлага өглөө. 

НИТХ-ын 22 дугаар хуралдаан 21 цагт үргэлжлэн хуралдана.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.