НИТХ-ын ээлжит XXII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр НИТХ-ын АН-ын төлөөлөгч бухимдан хэлсэн үгийг иш татан, "Зарим төлөөлөгч согтуу байна" гэсэн ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаад Та бүхэн анхаарна уу хэмээн НИТХ-ын ажлын албанаас сэтгүүлчдэд хандлаа.
Хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн төлөөлөгч оролцоогүй, хурлын үйл ажиллагаа холбогдох хууль болон дэгийн дагуу хэвийн үргэлжилж байгааг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.