Өнөөдөр Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч, арав орчим машин дарагдан жолооч нар амь насаа алдсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг нь хураасан талаар ойрын эх сурвалж мэдээлэл өгөв.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад уг мэдээллийн дуудлага 17.50 минутад Төв аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн, МХЕГ-ын шинжээчид, эмнэлгийн ажилчид газар дээр нь ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар дөрвөн хүн дарагдсан байж магадгүй гэсэн байна. Өмнө нь "Эко Алтан Заамар" компанийн уурхайд хүн нас барж байсан тохиолдол гарсан байдаг юм.
19:39 цаг
ОБЕГ-ын 20 орчим албан хаагч нисдэг тэрэгтэй Заамар руу хөөржээ.
20:51 цаг
Заамарын ИТХ-ын дарга Ш.Галтбадрахаас авсан мэдээллээр уурхайд хоёр техниктэй долоон хүн дарагдсан. Гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Үлдсэн дөрвөн хүнийг гаргах ажиллагаа явагдаж байна гэнэ.
Бид та бүхэнд шинэ мэдээ ирэх бүрт мэдээлж байх болно.
Ингээд та бүхэнд Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн "Эко алтан Заамар" ХХК-ийн тухай "ВАНТ УЛСЫН ДАРАНГУЙЛАЛ" нэвтрүүлгийн нэгдүгээр хэсгийг хүргэж байна.
09:00 цаг
ОБЕГ-аас авсан мэдээллээр тус компанийн талбайд зургаан жолооч ажиллаж байх үед уурхайн нэг хана нурсан. Хоёр жолоочийг аварсан. Одоо дөрвөн хүний цогцсыг эрж хайх ажиллагаа явагдаж байна. Уурхайн талбай бүхэлдээ усанд автсан учир аврах ажиллагаа удааширч байна гэв.