НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсонтой холбогдуулан НИТХ ээлжит 22 дугаар хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг тодруулахаар хуралдсан.
НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс Р.Дагва болон төлөөлөгч Ц.Байгалмаа нар нэр дэвшээд байсан боловч, Ц.Байгалмаа "намын бодлогын хүндэтгэн үзэх" шалтгаанаар нэрээ татсан.
АН-ын бүлгийн саналаар нэг цагийн завсарлагаа авсан НИТХ илээр санал хураахад 28 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо.