Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод өчигдөр болж өндөрлөсөн.
Дээд хэмжээний уулзалтыг алдарт Метрополь Ханой зочид буудалд зохион байгуулсан юм.
Тэгвэл уг зочид буудал нь 1901 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй түүхэн дурсамжийг агуулсан дурсгалт газруудын нэг ажээ.
Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин бал сарын аяллаараа ирж Метрополь зочид буудалд буудаллаж байсан түүхтэй.
Үүгээр зогсохгүй зохиолч Грахам Грийн "The Quiet American" сонгодог романаа энэ зочид буудалд бичиж байжээ.
Франц хэв маягийг шингээн барьсан таван одтой зочид буудалд Фэйсбүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг, Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг олон алдартан тухалсан байна.
Дайны он жилүүдэд доод зоориндоо зочдоо оруулж агаарын дайралтаас хамгаалдаг байжээ. Вьетнамын дайнаас хойш хэдэн арван жил хаалттай байсан бөгөөд 2012 онд дахин үүд хаалгаа нээсэн юм.
Хэрэв та урьдчилан захиалга өгвөл нэг ортой энгийн өрөө хоногийн 300 ам.доллараас эхэлнэ.
Зочид буудлын хүндэт зочдын нэрс дунд шинээр Ерөнхийлөгч Д.Трамп, удирдагч Ким Жон Ун нар багтах гарцаагүй боллоо.
Эх сурвалж: www.cnn.com