СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-02-28

ҮНЭ ХАНШ: Хонь, үхрийн махны үнэ буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7310 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8865 төгрөгийн үнэтэй байна..

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 80 төгрөгөөр (1.1%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ нэмэгджээ

. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад .

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар өсөж 825 төгрөг, байцаа 4.6 хувиар өсөж 1255 төгрөг, хүрэн манжин 4.9 хувиар өсөж 1610 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.