Холимог тулааны дэлхийн аварга асан МУГТ Ж.Нарантунгалаг One Championship 70кг жингийн аваргын бүсийн төлөө энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Филиппин улсын Манилла хотноо одоогоор уг бүсийг эзэмшиж буй Мартин Нигуентэй тулалдах тов зарлагдлаа.
Энэ жил 44 нас хүрч буй аварга маань холимог тулаанаар нийт 19 тулаанд орж 14 ялаад байгаа үзүүлэлттэй байгаа бол Вьетнам гаралтай австрали тулаанч Мартин Нгуен нь энэ жил 29 настай бөгөөд манай аваргаас даруй 10 гаруй насаар дүү юм. Мартин Нгуен нь сүүлийн есөн тулааныхаа долоод нь ялаад байгаа шилдэг тулаанч. Тэрээр 2017 онд аваргын бүсийг эзэмшиж байсан ОХУ-ын Марат Гафуровыг хүнд цохилтоор буулган авч дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон юм.
Өнөөдөр та бүхэндээ Ж.Нарантунгалаг аваргын хамгийн сүүлийн тулаан болох 2018 оны долоодугаар сард Японы Казуки Токудометэй тулалдсан тулааны бүрэн бичлэгийг толилуулж байна.