АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаараа чамлахааргүй үр дүнд хүрнэ гэж таамаглаж байсан ч талаар өнгөрлөө.
Төрийн тэргүүнүүд өнөөдөр хамтарсан гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хүндэтгэлийн үдийн зоог барина гэж төлөвлөсөн ч Метрополь зочид буудлыг орхиж тус тусын байрласан газрууд руугаа хөдөлсөн байна.
Америкийн Ерөнхийлөгч байрлаж буй JW Марриотт зочид буудалдаа хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "талууд хамтарсан хэлэлцээрт хүрч чадаагүй ч үр дүнтэй бүтээлч уулзалт болж чадсан" хэмээн мэдэгдлээ.
Солонгосын дайныг төгсгөл болсныг зарлах тунхаг бичигт гарын үсэг зурна гэж яригдаж байсан ч арга хэмжээ цуцлагдсан байна.
Үүнээс харахад Умард Солонгос, АНУ-ууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй бололтой гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnn.com